БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг долдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Тус улсаас ирэх хүсэлт гаргасан 157 иргэн эх орондоо ирэх юм. Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Дээрх иргэдийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон зочид буудалд тусгаарлах ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.