СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE телевизийг “хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ыг зөрчөөгүй гэж дүгнэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

LIVE телевиз болон албан ёсны цахим хуудсаар 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нэвтрүүлсэн “МХБХ-н дахь бэлгийн хүчирхийлэл-2” нэвтрүүлэгтэй холбогдуулж, Монголын хөл бөмбөгийн холбооноос Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг 2020 оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаар авч хэлэлцжээ.

МХБХ нь LIVETV-ийн редакцыг тус нэвтрүүлгийг бэлтгэхдээ огт холбогдолгүй хэрэгт буруутган юм.

Тус телевизийн “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн уран бүтээлчид гурван сарын турш баримт материалыг цуглуулж, нягтлан шалгасны үндсэн дээр эхний дугаарыг олон нийтэд хүргэсэн. Ингэхдээ МХБХ-нд олон жил бугшиж хуримтлагдан, нуун дарагдсаар ирсэн хэргүүдийг илчилж, уг гэмт хэргийн хохирогч, золиос болсон охид, тэдгээрийн эцэг эх асран хамгаалагчдаас ярилцлага авч цацсан билээ.

Эдгээр нэвтрүүлэгтэй холбоотойгоор МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, менежер Б.Учралсайхан нар уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч .

Радио, телевизийн ёс зүйн хороо тус нэвтрүүлгийг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзэн дараах дүгнэлтийг гаргасан байна.

-“Эх сурвалжуудын өгсөн баримтад тулгуурлан болсон үйл явдлыг мэдээлсэн

-Эрэн сурвалжлах бүтээлд эх сурвалжаа хамгаалсан

-Баримтад түшиглэн хохирогчийг хамгаалах ёс зүйн зарчмуудыг баримтлан ажилласан

-Болсон явдлыг өгүүлэхдээ даган дуурайх сэдэл төрүүлэх хор уршиг агуулаагүй

-Охидод бэлгийн дарамт үзүүлсэн Б.Учралсайханд хэдийгээр МХБХ хариуцлага тооцсон ч “ Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзээгүй” гэдгийг чанд баримталсан

-.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.