СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-02

БИЧЛЭГ: Сэлэнгийн ард иргэд МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзмаар байна гэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан яг одоо Сүхбаатар дүүргийн шүүх танхимд болж байгаа билээ. Шүүгчийн хууль бус захирамжийг эсэргүүцэж Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны иргэдийн төлөөлөл болсон 300 гаруй иргэн жагсаал хийж байна.

Дөнгөж сая шүүх хуралдаан түр завсарласны дараа шүүгдэгч нарын зүгээс гаргасан хүсэлт болох шинэ өмгөөлөгчийг хэрэгтэй нь танилцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахгүй, цааш хурлыг үргэлжлүүлнэ гэж шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өмгөөлөхөөр өнөөдөр өглөө /2020-07-02/ сонгогдсон өмгөөлөгч Д.Батсүх эсэргүүцэл үзүүлж, шүүх хуралдааныг орхин гарсан. Гэсэн ч шүүх хуралдаан үргэлжилсээр буй юм.

Сэлэнгийн ард иргэд энэ байдалд улам бухимдаж байна. Тэд шүүгч Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй, хүчээр шүүн таслах ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Мөн Монголд анх удаа өмгөөлүүлэх эрхээр нь хүнийг хангахгүй хүчээр шүүн тасалж байгаа явдал гарч байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. Тэд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад шүүх улс төрийн захиалгаар ял тулгах нь гэсэн айдастай байгаагаа нуусангүй. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын МАН-ын хорооны дэд дарга Э.Баярхүү дөнгөж сая /14:00 цаг/ LIVE хийлээ. 

Иргэд:

-Сэлэнгийн ард түмэн МАН-ын дарга У.Хүхэлсүх таны илгээсэн багийг багаар нь дэмжиж Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын төлөө саналаа өгч төрд илгээсэн шүү дээ.

-Ж.Эрдэнэбат үнэхээр хууль зөрчсөн бол бид ингэж зогсохгүй, илт хууль бус шийдвэр гаргасан шүүхийн захирамжийг эсэргүүцэж бид жагсаж байна.

-Монголын шүүхийн практикт ийм тохиолдол гарч байгаагүй гэж хуульчид хэлж байна.

-Цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт энэ хананы цаана явагдаж байна...

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өмгөөлөгчгүй ганцаараа шүүх хуралд оролцож байна шүү дээ.

-МАН-ын дарга У.Хүрэлсүхээ бид тантай уулзмаар байна. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тантай уулзмаар байна. Бид эгэл жирийн намын гишүүний хувиар та бүхний ажлыг байнга дэмжин ажиллаж ирсэн. Гэтэл бидний үгийг яагаад сонсохгүй байгаа юм бэ?

-Өмгөөлөгчгүй шүүх хурлыг зогсоо!!!

-2020 оны УИХ-ын сонгуулиар намаас дэмжиж явуулсан Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарыг багаар нь дэмжиж гаргасан. Ж.Эрдэнэбат гишүүний үнэмлэхүй 1-ээр гаргасан. Бидний сонголтын төлөө нам яагаад дуугарахгүй байгаа юм бэ?

-Энэ хэргийн талаар хамгийн анх дуугарч мэдэгдэл гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатар танд талархаж байна. Бусад нь яагаад дуугарахгүй байгаа юм бэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх хаана байна вэ?

-МАН-ын дарга намын гишүүдийн эцэг байх ёстой. Намынхаа гишүүдийн төлөө дуугараач гэж шаардаж байна.

-Парламентэд олонх болсон 62-ын бүдүүн бүлгийг бий болгохын төлөө Сэлэнгэ аймгийн МАН-ын эгэл жирийн гишүүд хангалттай ажилласан. Гэтэл одоо намын журмын нөхөр чинь энэ хаалганы цаана ганцаараа өмгөөлөгчгүй сууж байна. Түүнд улс төрийн захиалгаар хүчээр ял тулгах гэж байна... Үүний төлөө МАН яагаад дуугарахгүй, арга хэмжээ авахгүй байна вэ?

-Яагаад У.Хүрэлсүх дарга байр сууриа илэрхийлэхгүй байна вэ? Тантай уулзмаар байна.

-МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан та Ж.Эрдэнэбат гишүүний асуудлаар нам арга хэмжээ авч байгаа гэж хэлсэн. Нүдэнд харагдахгүй байна. Ямар арга хэмжээ авч байгаагаа хэлээч?

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэд олон түмэн
3 жилийн өмнө
192.82.75.138

Эрүүгийн гэмт хэрэгтэнд яах гэж санал өгсөн билээ,аль хэдэн сарын өмнө шүүх дуудахад очихгүй,арга саам хийж байж сонгуулиар нэр дэвшин УИХ-д толгой хоргодон ял завших гэсэн Ж.Эрдэнэбатын энэ муухай аргыг сэлэнгэчүүд дэмжих,хуулиа уландаа гишгэх ёсгүй,хэрэв олон юм ярих гэж байгаа бол яллагдагчыг нэр дэвшигчид бүртгэж үнэмлэх олгосон СЕХ-ны дарга Содномцэрэнтэй уулзаж учираа олцгоо

Должин
3 жилийн өмнө
223.39.157.250

Хуульчид битгий хэл энгийн хүн харсан ч улс төрийн намлалт

Зочин
3 жилийн өмнө
66.181.176.43

ЕС-ад гай удах гээд хэрэггүй дээ. Шүүхийн шийдвэрт ЕС нөлөөлөх ажил үүргийн хуваарь байхгүй, хуулиараа болох ч үгүй!

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.141

Намынхаа нэрийг барьж МАНын дарга ЕС У. Хзрэлсүхэд шахалт үзүүлэх гэж байгаа бол МАН д бугшсан луйвар хууль бус үйлдэл ийм замаар замхардаг гэж ойлгогдхоор байна шүү. Сэлэнгийнхэн гэж нутгийн нэр бариад жирийн иргэдийг жагсаал цуглаанд ороцож байгаа мэт сэтгэгдэл нийгэмд төрүүлхийг оролдоод байсан МАНын гишүүд жагсаж байна гэсэн үү? Тэгвэл тэр намынхаа байрны гадаа очиж жагсана уу!

Irgen
3 жилийн өмнө
202.126.89.125

Bitgii selengiin ard tvmen geed ner bariad bai xudaldagdsan nohdvvdel bnshde

Сэлэнгэ
3 жилийн өмнө
150.129.142.52

Сэлэнгэ гэсэн нэр зүйсэн хотын хөлсний жагсагчид ихэнх нь байгаа байхаа аягүй их гардал гарч байгаа даа тэрнээс монголчууд ийм эх оронч үнэнч аливааг эсэргүүцдэг болсон бол өдийд Сиингапур азийн бар орнууд шиг болчихсон байхгүй юу сэлэнгийнхэн онигоо боллоо доо

Монгол хүн
3 жилийн өмнө
43.242.243.17

Сэлэнгийнхэн солиорчиж. Эрдэнэбат буруутай гээд шүүх шийдээд бга юм биш үү.Бас тэр Өнөрболор гэж аймаар эмэгтэй юу гээд бга юм бэ. Ерөнхий сайдад шахалт үзүүлэх юм уу. Хужаа нар болиоч. Монголд бүү давар. Ард нь 20 аймгийн ард түмэн харж бна. Болиорой та нар.Бид бас эсрэг чинь жагсана шүү

Зочин
3 жилийн өмнө
202.55.191.40

Ерөнхий сайд ерөнхийлөгч 2ийн хийж бга ажил

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.146

Суллаачээ

Дулмаа
3 жилийн өмнө
202.126.88.146

Суллаачээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.101

ѳѳрѳѳ ѳмгѳѳлѳгчѳѳсѳѳ удаа дараа татгалзаж цаг хожихгээд бгаа болхоор ѳѳрийх нь хүсэлтээр хийсэн шүүх хурал гээд бхад юу гээд балайрцгаагаад бгаа юм хууль буруу зѳвийг нь тогтооно та нар битгий их мэдэгч царайлаад бай юу хийсэнийг нь мэддэг цуг бнга бсан юм шиг солиорчих юм бна л дѳѳ дутвал таарна

Зочин
3 жилийн өмнө
202.131.231.26

Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй Ямаа туйлаад янгиа эвдэхгүй !!! монгол ардын зүйр цэцэн үг.

Зочин
3 жилийн өмнө
64.119.27.83

Хэн ч харсан үзсэн тулгалт шахамтаар зохион байгуулалттай хориод байгаа нь илт шүү дээ. Жинхэнэ авилгалчид нь дээд тушаалууддаа алалцаж явна даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.