СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халдашгүй байдлын дэд хорооны хэлэлцэх эхний асуудал Ж.ЭРДЭНЭБАТ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Халдашгүй байдлын дэд хорооны бүтцийг байгуулах үеэр УИХ-ын зарим гишүүд цагдан хоригдож, улмаар шүүгдэж байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлыг хамгийн түрүүнд онцолж авч хэлэлцэхийг хүсэв. Мөн хэд хэдэн гишүүн шүүгдэгчийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудалд ажил хэрэгч хандах ёстой

-Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн нэг асуудал дээр ажил хэрэгч, хариуцлагатай хандахыг хүсэх гэсэн юм.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон Жаргалтулгын Эрдэнэбатын шүүх хурал болж байна. УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шалгах тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь цуцалж шалгуулдаг журамтай. Гэтэл өмнө нь бүрэн эрхтэй байхад нь хорьж, одоо дахин сонгогдоод байхад хоёр бүрэн эрхийг нь дамжуулан шүүж байгааг хууль бус гэж би үзэж байна.

Мөн, УИХ-ын гишүүнээрээ дамжуулан бүрэн эрхээ эдлэх сэлэнгэчүүдийн сонголтыг бас үгүйсгэж байна. Төрийн байгууллагын үндсэн үүрэг бол хууль дээдлэх. УИХ-ын гишүүнийг хууль бусаар цагдан хорьсон шийдвэрийг яаралтай цуцлах талаар шаардлагатай бүхий л зүйлийг хийх хэрэгтэй байна.

Миний бие бас Ж.Эрдэнэбат гишүүнтэй уулзах хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өгсөөр байгаа. Уулзах хүсэлтийг хангаж өгөхийг бас хүсье.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг яаралтай хэлэлц 

-Бид өнөөдөр 76-уулаа сууж байх ёстой. Гэтэл 75-уулаа сууж байна. Өнөөдөр нэг нөхөр маань шүүгдээд, шүүх хурал нь яг одоо болж байна.

Сэлэнгэ аймгийн иргэд яг одоо шүүхийн гадна жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа юм байна. Халдашгүй байдлын дэд хорооны хамар дээр тулсан асуудал бол энэ шүү. Үүнийг хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой. Чуулганы дараа шууд залгуулаад энэ асуудлыг хэлэлц. Иргэдээсээ бүрэн эрхээ аваад сонгогдчихсон, өмнө нь бүрэн эрх нь бүрэн хэрэгжээд явж байсан хүний тухай асуудлыг яаралтай авч хэлэлцэх ёстой.

Энэ хороо бол зөвд зөөлөн, бурууд хатуу хандах учиртай. Сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтгэх ёстой. УИХ-ын хуульчилсан бүтэцтэй энэхүү байгууллага Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг даруй хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Төрийн эрхийг хууль бусаар аваад байна уу

-Энэ бол дан ганц Ж.Эрдэнэбат гишүүний асуудал биш. Энэ бол УИХ-ын дархлааны тухай асуудал. 2000 онд байхаа, Ц.Анандбазар гишүүнийг Бага хурлын дараа “Нэр дэвшүүлэхгүй” гээд бариад явж байсан шүү дээ. Сарын дараа зүв зүгээр суллаад явуулж байсан. Сая УИХ-д нэр дэвшсэн хүмүүсийг олноор нь аваачаад хийчихлээ. Хэрэв тийм л юм бол нэр дэвшихээс нь өмнө саатуулан шалгах ёстой байсан шүү дээ. Нэр дэвших эрх нь нээгдсэний дараа ийм зүйл хийнэ гэдэг сонгогчдын саналд шуудаар нөлөөлж байгаа хэлбэр. Үүний цаана төрийн эрхийг хууль бусаар авах зүйл анги явах ёстой. Үүнийг томоор харж, үүд хаалгыг нь хааж авах хэрэгтэй.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Л. Тунгалаг
4 жилийн өмнө
103.229.123.246

УИХын халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэчүүдийн итгэл сэтгэлийг бодож хүндэлж Ж. Эрдэнэбат гишүүний шүүх хурлын талаар одоо хуралдаж өгөхийг иргэд хүсч байна

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.114

xeden vgeer helehed haramsaltai bna Shvvh shudarga baigaasai Hen negen erh medeltenii vgeer bitgii yw gemeer l bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.