СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-02

LIVE: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгчгүйгээр шүүж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Яригдаад буй лиценз миний хамаарал бүхий компани руу шилжээгүй. Харин авсан компани нь хайгуул хийж үзээд илэрц гараагүй тул улсад буцаан өгсөн" гэх тайлбарыг хийсэн билээ. Энэ хэргээс болж улс болон ямар нэгэн иргэн хохироогүй юм. 

Энэ асуудлыг өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2 болгон хойшлуулсан билээ.

УИХ-ын гишүүн . Түүнчлэн хуульчид “” гэж тайлбарлаж байгаа.

УИХ-ын гишүүн юм.

Сурталчилгаа
  • 2020-07-02 20:40

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгчгүйгээр шүүж байна

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа: Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 11:00 цагт эхэлсэн. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг гаргасан хүсэлтийн дагуу өмнө нь шүүхийг хоёр удаа хойшлуулсан боловч өнөөдөр дахин хойшлуулах хүсэлт гаргасан. Иймд хүсэлтийг хүлээн аваагүй. Түүний өмгөөлөгч Д.Батсүх Ж.Эрдэнэбатыг өмгөөлөхөөс татгалзаж танхимыг орхисон. Мөн Ж.Эрдэнэбат гишүүн шүүгч Х.Идэрээр шүүлгэхээс татгалзсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Ингээд шүүх хуралдаан цааш үргэлжилж байна.

    Шүүх хуралдаан түр завсарлага авч маргааш 9.00 цагт үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дөнгөж сая мэдээллээ.

    2020-07-02 16:51

    Ж.Эрдэнэбат ерөнхий шүүгч болон шүүгчээсээ татгалзлаа

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх 11:00 цагаас эхлэн хэлэлцэж буй. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа өгөөгүй тул шүүх хурлыг орхиж гарсан ч хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлсээр байна. Шүүх хурал дотроос авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэргийг шүүж буй шүүгчээс татгалзсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. 

    2020-07-02 13:20

    Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүх хурлаас татгалзаж гарлаа

    Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсантай холбогдуулан өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн ч шүүгч Х.Идэр уг хүсэлтээс татгалзав. Ингэснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл дөнгөж сая өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдааныг орхин гарчээ. Түүнээс дараах тодруулгыг авлаа. 

    Өмгөөлөгч Д.Батсүх: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан үүргийнхээ хүрээнд энэ удаагийн шүүх хурал дээр өмгөөлөх ажлаас татгалзлаа. Намайг энэ хэрэг дээр ажиллуулах асуудал уржигдраас яригдаж, өчигдөр орой л шийдэгдсэн. Би хэргийн материалтай танилцахын тулд ядаж 14 хоногийн хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өмгөөлөгч ядаж өмгөөллийн дүгнэлтээ шүүх хурал дээр хэлдэг. Тэр дүгнэлтийг хэлэхийн тулд материалтай зайлшгүй танилцах шаардлагатай биз дээ. Гэтэл ийм боломж олгохгүй, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Иймд би энэ удаагийн шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлээд гарч ирлээ. 

    Өмнө нь 2-3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан гэж шүүгч хэлж байна билээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажиллагаа эхэлчихсэн үед шүүх хурлыг хойшлуулах хүсэлт өгсөн юм билээ. Энэ хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу? СЕХ-ноос зөвшөөрлөө авчихсан нэр дэвшигч өөр яах байсан юм бэ? Гэтэл тэр өдрөө шүүх хуралдаан хойшлуулах гэж байгаа бол арван тэрбум төгрөгийн барьцаа байршуул гэсэн үүрэг өгсөн. Анхнаасаа зорилготой захирамж гаргасан байна гэдэг нь харагдаж байна. Энэ бол жижиг аймгийн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө шүү дээ. Шүүхийн шийдвэр хуульд нийцэхээс гадна бодит байдалд нийцэх ёстой. 

    Хоёр том зөрчлийн асуудал гарна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан иргэн өөрийгөө өмгөөлүүлэх эрх зөрчигдөнө. Хоёрдугаарт, Олон Улсын гэрээ конвенцид заасан хувь хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Олгогдсон эрхийнх нь хүрээнд өмгөөлүүлэх ажилдаа хангалттай бэлтгэгдэх хугацаа олгохыг хүссэн. Энэ хүсэлтийг шүүгч олгохгүй хүчээр шүүх гэж байгааг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас би шүүх хуралдааныг орхиж байна.

    2020-07-02 11:45

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг хойшлуулах саналыг хүлээн авсангүй

    11:45 цаг

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020-07-02/ эхэлсэн ч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа.

    12:25 цаг

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дуусч гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Хуралдаан даргалагч, шүүгч Х.Идэр: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хүсэлтүүд гарсан. Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гарсан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг авч хэлэлцээд шүүгдэгч нарын хүсэлтээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй, цааш үргэлжилнэ.

  • 2020-07-02 11:45

    2020-07-02 20:40

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгчгүйгээр шүүж байна

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа: Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 11:00 цагт эхэлсэн. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг гаргасан хүсэлтийн дагуу өмнө нь шүүхийг хоёр удаа хойшлуулсан боловч өнөөдөр дахин хойшлуулах хүсэлт гаргасан. Иймд хүсэлтийг хүлээн аваагүй. Түүний өмгөөлөгч Д.Батсүх Ж.Эрдэнэбатыг өмгөөлөхөөс татгалзаж танхимыг орхисон. Мөн Ж.Эрдэнэбат гишүүн шүүгч Х.Идэрээр шүүлгэхээс татгалзсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Ингээд шүүх хуралдаан цааш үргэлжилж байна.

    Шүүх хуралдаан түр завсарлага авч маргааш 9.00 цагт үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дөнгөж сая мэдээллээ.

Манай хуудсыг дагаарай!

Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.179.27.2

Төрийн албаны ёс журам нь хаашаа алга болохоороо ингээд ИТХ-ын дарга нь аймгийн орлогч дарга нь төрийн сангийн дарга нь төр захиргааны аппарат нь бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ингээд зогсож бдаг бна? аймаг нь улстайгаа, орон нутгийн удирдлага нь төртэйгээ тэмцэлд орохоор бэлтгээд зогсож бна , Мөн үү?

Болд
3 жилийн өмнө
202.126.89.67

Шүүхийн байгууллагад шинжлэл хиймээр байнаа ээ даруй

Зочин
3 жилийн өмнө
80.110.108.38

Бурууг хийгээгүй бол шүүгдээл гараад ирэх байлгүй дээ!!! Яах гэж ингэж жагсаж бариж ажил удаж байдаг юмб дээ

Ххххх
3 жилийн өмнө
103.212.117.15

Тэрбумтан Өнөрболор нь ивээн тэтгээд мөнгөөр цуглаан хийлгэж орилолдоод их байна аа!!! Байс гээд өмгөөлөгч өө солино одоо шүүгч ээ сольдог яасан дураараа юм бэ?!!! Хийсэн хэрэг байвал дуугай ялаа үүр.Ингэж их мөнгө зарж байгааг харахад гэм буруутай ялаас айж байгаа юм байна

Ард түмэн
3 жилийн өмнө
103.57.94.125

Ёстой нөгөө С. Баярын хэлснээр хохирогчгүй хэрэг юм биш үү, буцаагаад өгчихсөн, хохирогч баыхгүй хэргийг 10 тэрбумын барьцаагүй бол ял өгнө гэж юу байсын,!!! Энэ шүүгч нар шүүх байгууллага ер нь юу болоод байнаа!!! Тэр Батялалтыг бас яах гэж хориод байгаа юм бэ?!! Засаг төрийн эрхийг ингэж хорьж цагдаж байгаад хүчээр авдаг болж байгаа юм уу?!!!!!

Дашбал Хишгэн
3 жилийн өмнө
66.181.160.52

Өмгөөлөгч авах ёстой шүүдээ.Эрхийг нь эдлүүлээчээ.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.38

ТӨР НЬ ДАМПУУ ЮМ ЧИНЬ ШҮҮХ НЬ ЯМАР Л ОЛИГ БАЙХАВ ХАРИН Ч ЭРДЭНЭБАТ УИХ-ЫН ГИШҮҮН ТУЛДАА ШИЙР ЗААЖ БАЙХ ШИГ ЖИРИЙН ИРГЭНИЙГ ИНГЭЖ ШҮҮСЭН БОЛ ХҮЧЭЭР ШҮҮГЭЭД Л ШОРОН РУУГАА ЧИРЭЭД ХОХЬЧИН ГЭЭД ЯВАХ ЮМ БАЙНА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.