Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хөл гишгэх зайгүй шахам байна. Хоёр, гуравхан хоногийн дотор хол, ойроос ирсэн гишүүдийнхээ хөлд МАН дарагдаж, Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийнхээ өрөөний үүдэнд хэдэн арваараа дугаарлаж, нэр нөлөөтэй бүхэнд “Намайг дэмжээрэй” гэсэн нялуун үгс хаяглацгааж сууна. Сонгуульд ялах нэг хэцүү, ялсан хойноо албан тушаал хуваарилах бүр хэцүү зовлонг МАН амсаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил ч ийм л байсан. Ирэх дөрвөн онд ч үүнээс тойрч гарахгүйн бодит үнэнг өнөөдрийн үйл явцаас харж болно.
Уг нь эрх баригчид бодлогоо үргэлжлүүлж, залгамж халаагаа алдахгүй явах чин хүсэл эрмэлзэлтэй. Иймдээ ч төрийн албанд халаа сэлгээ хийхгүй хэмээж буй ч бүх шатанд дарга, даамалгүй солигдохоор нөхцөл байдал үүсчээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ундуйцаж, “давхар дээл”-ийг тайлуулсанд уурссан нөхөд ч намын байраараа эргэлдэж байгаа аж. Шинэ бүрдсэн парламентын 76 гишүүний дөрөв нь л “давхар дээл”-тэй даналзах учраас МАН-ынхан ийн хуучнаа санагалзсан хэрэг. Товчхондоо, Ерөнхий сайдаас гадна хууль тогтоох байгууллагын дөрвөн гишүүн сайд болох боломжтой учраас “давхар дээл”-ний төлөө МАН-ын хуучцуул ил, далд өрсөлдцгөөж байна.
Эндээс сонгуульд өнжсөн гишүүд нь намын даргадаа “Амласандаа хүрээрэй” хэмээн байн байн мессэж бичиж байгаа нь албан тушаалын хуваарилалт хийхэд У.Хүрэлсүхэд хүн чанар гаргах уу, улс орны эрх ашгаа эхэнд эрэмблэх үү гэх хүндхэн сорилттой нүүр тулгажээ. Гадаа нэмэх 26 градусыг зааж байгаа бол МАН-ын зарим гишүүний дотор үүнээс ч халуу шатам байна. Хэдийгээр намын даргынхаа амыг харж байгаа ч “Надад албан тушаал өгөхгүй бол УИХ-ын гишүүнд өрсөлдөх байсан юм” гэх бодлоосоо салж чадахгүй ийн тэвдэж яваа хүмүүс Төрийн ордон, намын байраар дүүрэв.
Ямар боловч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ирэх онуудад эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараа улирааж, холын замд хамтдаа дөрөө харшуулахаар шийдсэн байна. Тэгвэл Сангийн сайдад Б.Чойжилсүрэн зүтгэж байгаа аж. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал, шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яаманд Б.Баттөмөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нар зүтгэж буй гэсэн. МАН-аас энэ удаа 30 орчим шинэ гишүүн сонгогдсон.
Тэдний хувьд сайдын суудалд санаархаад ч нэмэргүй учир өрсөлдөөн хоёроос дээш сонгогдсон гишүүдийн дунд өрнөж байна. Үүгээр одоогийн парламентад хоёр буюу түүнээс дээш сонгогдсон дээр нэр дурдсан гурван гишүүнээс гадна Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар сайдын суудал горилж байгаа аж.
Тухайлбал, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайдад, С.Чинзориг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдад, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар Гадаад харилцааны сайдад горилж байгаа гэсэн. Мөн Н.Энхболд Батлан хамгаалахын, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болох сонирхолтой. Тэгвэл энэ удаа нэр дэвшилгүй өнжсөн гишүүн асан Ж.Энхбаяр Батлан хамгаалахын, Я.Содбаатар Зам, тээврийн хөгжлийн, Ө.Энхтүвшин Шадар сайдад, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл салбарынхаа сайдад, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаараа улирч ажиллах сонирхлоо намын даргадаа илэрхийлжээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, энэ хэрээр Засгийн газрын сайдуудын эрх, үүрэг нэмэгдсэн. Нэг ёсондоо, өмнө нь УИХ-ын гишүүд хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байсан бол одоо байр нь солигдож гишүүн гэдэг зарим талаараа нэр төдий албан тушаал болсон. Хууль, дэг тогтоох үндсэн үүргээ биелүүлж, гишүүнийхээ ажлыг хийхээс өөрөөр улсын төсвийг батлах нэрээр дураараа нэмж, хасаж, сүйхээ самбаатай нь тойрогтоо ахиу хөрөнгө төсөвлүүлдэг байдал хумигдсан. Энэ нь гишүүдийг сайдын суудалд санаархаж, “давхар дээл” өмсөх хүсэл сонирхолд хөтөлж буй. Тиймдээ ч МАН-д албан тушаалын марафон өрнөж байна.
МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улируулан ажиллуулахаар 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрийг нь өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д нэрийг нь оруулахаа хэллээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлэх хүндхэн сорилтын өмнө ирээд байна. Тэр хэр сайн баг бүрдүүлэхээс хамаарч ирэх дөрвөн жилийн улсын ирээдүй хамаарах юм. Үүнээс дутахгүй нэг зүйл нь намынхаа эв нэгдлийг хангах болчихоод байна.
С.Батзаяа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ковид-19 намжтал Сарангэрэл байсан нь дээр. Одоо ингээд өөрчлөлт хийх цаг нь биш. Дэмий эрсдэл. Содбаатар боль дөө. Ямар зүйлээс болж сайдаас бууснаа санах хэрэгтэй. За тэгээд бусад нь ч худлаа даа. Давхар дээл хязгаарласан юм чинь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Сарангэрэл, Хүрэлбаатар гээд квот дуусна дөө. Бусад нь гишүүн бус сайдууд байна биз
ymar zvilees bolj buusan gej we.. hvnii hiij chadah talaas n ehleed bodood vzee. fizikch injener ene salbart zailshgvi baih heregtei hvn gej bodoj baina
JDU_giin asuudlaas bolj sn humuusee zgr hayah gj uu odoo bid negdeh heregtei uls orniihoo odoogiin erh ashgiig harsan ch ter. JDO dol negent ungursun asuudal bolood bn hariutslagaa ch uursen odoo uragshilay
ЖДҮ-д холбогдоогүй гээд ажлын туршлагагүй тухайн салбартаа боловсрол дутмаг хүнийг сайдын суудалд сонгоно гэдэг нь тийм таатай зүйл биш байхаа
Sodbaatar gishvvn asang demjij baina. Medleg bolowsrol n ene alband ch tohirno. Bvh hvn l medej biagaashdee. Yah geed ongorsniig n sohood baidag ym. Teglee ch ooroo hiigeegvi gej togtoogdson.
Songuulid orolgui uldsn humuusees medleg turshlagatai negnee devshuulex n zuitui. Sodbaatar guain huvid umnu n saidaar ajillah bsn tom turshlagatai negen shv
Hunii hiigeegui zuiliig hiisen bolgoj gutgej boloh ch medleg, turshlaga. ur chadvariig uguisgeh argagui shuu. Umnu ni ajillaj bsniih ni huvid ch ter medleg bolovsroliinh ni huvid ch ter Sodbaatar gishuuniig ZTHugjliin said baih ystoi hun gej bodoj bna.
Бид өөрсдөө Хүрэлсүхийн засгийн газрыг сонгосон. Ерөнхий сайдынхаа томилолтыг хүндлээд дэмжээд итгээд урам хайрлаад эвтэй байвал яасым бэ ард түмэн минь
Содбаатар ждү гээс авч эргэлдүүлэн мөнгөө эргүүлж тушаасан юмуу сайдад лав тохирохгүй нөхөр
Ёоо энэ ЖДҮ нтрээ больчоочээ. Аль дивангарт болоод хэрэгт холбогдолгүй болохыг нь хууль хяналтынхан тогтоосон биз дээ. Харин ч мэдлэг боловсрол өндөртэй, ажлын туршлага арвинтай Содбаатар шиг хүн төрд хэрэгтэй байна цаана чинь. Ард иргэд бид нар нь дэмжээд, урам өгөхийн оронд хорон үгээр хойноос нь чангааж байгааг гайхаж байна.
Ёоо энэ ЖДҮ нтрээ больчоочээ. Аль дивангарт болоод хэрэгт холбогдолгүй болохыг нь хууль хяналтынхан тогтоосон биз дээ. Харин ч мэдлэг боловсрол өндөртэй, ажлын туршлага арвинтай Содбаатар шиг хүн төрд хэрэгтэй байна цаана чинь. Ард иргэд бид нар нь дэмжээд, урам өгөхийн оронд хорон үгээр хойноос нь чангааж байгааг гайхаж байна.
зочин Эрүүл мэндийн сайдад мэрэгжлийн ,туршлагатай,чадварлаг,мэс заслын эсвэл эрчимтын эмч байгаасай,тэр нь удирдах арга барилтай
ЭМЯ-ны сайдад мэрэгжлийн,чадварлаг ,мэс заслын ,эрчимтын эмч байгаасай,Дээр нь удирдах арга барилтай бол болно.
Y.SODBAATAR BOL ULS TURIIN TURSHLAGATAI, HARIUTSSAN TOIROG, ALBANDAA HIISEN BVTEESEN AJLUUDTAI HVN YM. UDIRDAH ALBAND ZAN HARAHTER, MEDLEG TURSHLAGA NI HANGALTTAI HVRCH CHADNA. SAIDAD BOL ASUUDALGVI GARCH IRNE SHVV. ARD TVMNIIHEE ITGELIIG DAAJ YWAARAI :)
J.Enhvayar, Sodbaatar nariig said bolohiig demjij bna. Teden shig tuluvshsun turiin har hun turd mini dutaad bsiin.
Содоо гишүүнийг Зам тээврийн сайд болгохыг дэмжиж байна.
Содоо гишүүнийг Зам тээврийн сайд болгохыг дэмжиж байна.