Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхэлж байна.
Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан
Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик
Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтуудыг тус тус зохион байгуулна.
Шалгалт авах байранд нэвтрэхэд сурагчдыг угтах багийг коронавирусийн цар тахлын энэ үеэр хоёр янзаар зохион байгуулжээ.
Шалгалтын комиссоос шалгуулагчийн халууныг үзэж, гар ариутган, амны хаалт зүүх шаардлага тавина. Мөн шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийсэн байна. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн тус баг анх удаа ЭЕШ-ын үеэр ийнхүү ажиллаж байна.
Мөн орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгадаг уламжлалтай.
Шалгалт авах танхимд хүүхэд хоорондын суудлын зайг 1.5-2 метр байлгах цар тахлын үеийн стандартыг мөрдүүлнэ. Энэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмжээ.
Өнөө жил 30,900 орчим хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид
Суудлын хуваарь,
Иргэний үнэмлэх
Бүртгэлийн хуудас
Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах ёстой юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх байршил:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.