Сэлэнгэ аймгийн ард иргэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад гурав дахь удаагаа итгэл хүлээлгэн сонгосон ч тэдний сонголтыг "хорьж цагдаж" байгаад тус нутгийн иргэд бухимдалтай байна. Иймээс сонгогчдын сонголтыг хүндэтгэж, хууль хяналтын байгууллага шударгаар ажиллахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэн Ж.Оюунцэцэг: Миний бие 2020 оны сонгуульд ажиглагчаар суусан. Ж.Эрдэнэбат номер нэгээр санал авч гарч ирсэн. Гэсэн хэдий ч гар тооллого явуулахад хар машинтай ямар ч асуудалгүй таарч байсан. Хууль бусаар хоригдсон манай гишүүний ажлыг хийлгээч, ямар учраас хоригдоод байгаа шалтгааныг хэлж, хурдан суллаж өгөөч гэж шаардаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдаж өнгөрлөө. Сэлэнгэ аймагт 13 дугаар тойрогт МАН-аас Ж.Эрдэнэбат гишүүн маань нэр дэвшсэн.
Нийт сонгогчдын 22 635 хүний санал авсан. Санал өгсөн сэлэнгэчүүдийн хоёр хүн тутмын нэг нь Ж.Эрдэнэбат гэдэг хүнд өгсөн байгаа юм. Ард түмний сонголт бол хамгийн дээд шийдвэр. Гэтэл өнөөдөр энэ хүн УИХ-ын гишүүн болох эрхээ эдэлж чадахгүй хоригдож байгаад харамсалтай байна. Шударга ёс бол шүүхээс эхэлнэ. Гэтэл гишүүнийг бариад хорьчихсон нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Их хурлын тухай хуулийг зөрчсөн үүнийг хуульчдаас эхлээд иргэн бүр мэдэж байна. Тэгэхээр шүүх шийдвэрээ эргэн харна гэж бодож байна. Долдугаар сарын 2-нд шийдвэр зөв гарч Сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтгэнэ гэж найдаж, итгэж байгаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан Г.Алтанцэцэг: УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн боловч манай гишүүн байхгүй учраас үйл ажиллагаа нь бүрэн гүйцэд явж чадсангүй ээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд ёс бус үйл ажиллагааг буруушааж байна. Тийм учраас гишүүнийг маань даруй суллаж, ажилд нь оруулахыг шаардаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Бат-Үүл: Энэ удаагийн сонгуульд МАН-аас гурван нэр дэвшигч өрсөлдөж, ялалт байгуулсан. Хоёр эмэгтэй нэр дэвшигчийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгаа. Ж.Эрдэнэбат гишүүний хувьд Сэлэнгээс хоёр удаагаа сонгогдсон энэ удаад гурав дахь удаагаа сонгогдлоо.
Эхнээсээ УИХ-д Сэлэнгэ түмнийг төлөөлж ямар асуудал ярих вэ гэдэг их чухал. Чуулганы эхний асуудал бол цаашдын Засгийн газар, УИХ яаж ажиллах вэ гэдэг чиг баримжаа гардаг гэж боддог. Монголчууд эхлэхдээ ямар байна төгсгөл нь тийм байна гэдэг.
Сэлэнгэ түмний сонголтыг хүндлэхгүй цагдан хорьж байгаа нь олон мянган хүний эрх ашгийг зөрчиж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа нэгээр гарч ирж байна гэдэг бол Сэлэнгийн ард түмэн энэ хүнд хэр их хэмжээний итгэл найдвар хүлээлгэж буйн илрэл.
Цаашдаа энэ байдал үргэлжлэх юм бол Сэлэнгийн ард түмний эрх ашиг хохирно. Залуучууд бид нар Ж.Эрдэнэбат гишүүнийг даруй суллан Сэлэнгэ түмнээ төлөөлөн үгээ хэлж, цаашдынх нь ажлыг үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Мөнхзул: Иргэн хүнийхээ хувьд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмждэг. Манай суманд хийсэн бүтээсэн ажил нь нүдэн дээр илт байдаг учраас дэмждэг. Энэ олон хүний сонголтыг хүндлээд төрийн тэргүүн, шүүхийн байгууллага харж үзэн суллаж өгөөч хэмээн хүсэж байна. Тэр хүний бүрэн эрхийн хугацаа одоо ингээд сунгагдчихлаа. Цаашид орон нутагтаа, улс орондоо ч гэсэн хийх ажлууд их байгаа байх. Бид нарын сонголтыг хүндлээч гэж дахин дахин хүсмээр байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Түмэнбаяр: Залуучууд нэгдэн Ж.Эрдэнэбат гишүүнийг суллахын төлөө сошиал дээр Free J_Erdenebat гэдэг давлагаа явсан. Ж.Эрдэнэбат гишүүний хувьд залуучуудыг маш их дэмжиж ажилладаг. Цаашдаа ч гэсэн төрийн эрх бариад явах эрхтэй гэж боддог.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн агрономич Б.Туяа:
Сэлэнгэ түмний төлөөлөл, тариаланч бид нарын төлөөлөл энэ хүнийг бид нар сонгоод гаргаад ирлээ. Бид нар энэ хүнд итгэсэн. УИХ-д нэр дэвшсэн гишүүд маань УИХ-ын гишүүний үнэмлэхээ авлаа гэж сонслоо. Гэтэл бид нарын сонгосон нэр дэвшигч маань харамсалтайгаар торны цаана сууж буйд харамсалтай байна. Яагаад гэдгийг тэр дээд түвшинд байгаа улсууд хэлэх байх. Ногоочид, тариаланчдаа төлөөлөн хэлэхэд бид нарын эрхийг боогдуулж байна гэж хэлмээр байна.
Бид нар итгэсэн учраас сонгосон. Сонгосон эрхийг минь битгий алдагдуулаач гэж төр засгаас хүсэх байна. Бид нар сонгосон гээд бид нарт буруу байхгүй.
Бид нар итгэсэн итгэлээрээ энэ хүнээ сонгосон ч харамсалтайгаар цагдан хорихоос гарч ирээгүй байгаад харамсаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан О.Базар: Ж.Эрдэнэбат гишүүний хувьд манай улс төрд нэлээд өсөж яваа боловсролтой энгийн даруу ийм л сайхан хүү. Иргэн хүний хувьд түүнийг Сэлэнгэ аймагт гаргахгүй гэсэн зорилгоор цагдан хорьчихсон гэж ойлгож байгаа. Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой ш дээ. Төр чинь ард түмнээсээ бүрдэж, тэндээсээ хүнээ гаргадаг. Тийм учраас ард түмний итгэл найдварыг дааж чадна гэдгийг Сэлэнгийн ард түмэн харуулчихсан учраас үүнд төр засаг итгэх ёстой гэж ойлгож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Анхнаасаа яах гэж энэ гэмт хэрэгтэнд мандат олгосын ядаргаа болоод ямар их газар албан тушаалах ашиглаж Азаргын чонот гол ххк р дамжуулж авсан ямар их шуналтай хулгайч вэ энэ муу хужаа .Монгол хүн бол арай ч ийм аймар шуналтай байхгүйээ.
Chi bitgii huts yugaa ch mdhgui yum bj zail tsaashaa
Буруу зөвийг нь шүүх тогтооно. Буруутай бол шийтгэж Буруугүй бол цагаадна. СЕХ яах гэж нэр дэвшигчээр бүртэгсэн юм бол анхнааса.
Agarnomch Tuya bol Mandal sumiin MANiin hun Bariul gedeg n Mandal sumiin altnii teerembii darga. Ene ajliig J.Erdenebatiin tursun duu Erdenetugs n hiij bsan geed bugd J Erdenebatiin gar huluud bainadag