СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

Ч.Ундрам: Ж.Эрдэнэбат гишүүнийг суллуулах талаар хэн ямар арга хэмжээ авах вэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд 13-р тойрог МАН-аас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд хүндэтгэх шалтгаагүйгээр шүүх хуралд ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон билээ

Өнөөдөр хуралдсан УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуух үеэр Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрам дараах асуултыг шинэ бүлгийн дарга нарт хандаж тавилаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ-ын дэд даргын хариуцах чиг үүрэгт ирц бүрдүүлэх асуудал багтдаг. Би 13-р тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Манай тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өчигдөр тангарагаа өргөж чадсангүй. Шүүх хууль зөрчиж хорьсон гэдгийг маш олон хуульч хэлж байна. Маргааш шүүх хурал болно. УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудалд ямар арга хэмжээ авч, УИХ-ын гишүүдийг төлөөлж, ямар байр суурь илэрхийлэх вэ?” гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Жаргалтулгын Эрдэнэбатын асуудлаар би байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байна. Т.Аюурсайхан дарга хариулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар хууль зөрчиж олон хүнийг хорьсон. Сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн гэж нам, эвсэл, бие даагчид ярьж байгаа учраас энэ асуудлыг эцэслэх ёстой. Хэрэв сонгуулийн тогтолцоонд алдаа байвал орон нутгийн сонгуулиас өмнө хуулиа өөрчлөх ёстой” гэлээ. 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Хэрэв УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудлаар ажиллана. Хууль шүүхийн асуудалд бид нөлөөлөх боломжгүй ч парламентын дархлаа байх ёстой. Хэн нэгэн гишүүний асуудал гэхээс илүү бид бүгдийн асуудал гэж хандах ёстой. Гишүүний бүрэн эрх гэж ярьдаг ч сонгосон сонгогчийн халдашгүй байдалд халдаж байна гэсэн үг. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллана” гэсэн юм. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бэгз
3 жилийн өмнө
66.181.184.202

албан тушаалаа ашиглан төрсөн дүүдээ ашигт малтмалын лиценз олгуулсан нь нотлогдсон Ж.Эрдэнэбатыг суллуулна гээд санааны зоргоор яриад сууж байдаг ИХ шинэ гишүүн байх юм

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.10

Багаар нь дэмжүүлж орж ирснээ зол гэж бод Их хуралд орж хоёр ч хоноогүй байж юун олон юм. Ярьдаг юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.