СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

LIVE: Ч.Хүрэлбаатар: Засгийн газраа байгуулсны дараа төсөв тодотгох эсэхийг шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томилж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан.

Чуулганы хуралдааны дараа УИХ-ын гишүүдийн сэтгэгдлийг сонсож байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өчигдрийн байдлаар улсын төсвийн орлого 1.2 их наядаар тасраад байна. Шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдаж байна. Ирэх долоо хоногоос энэ томилгооны асуудал цэгцрэх байх гэж бодож байна. Түүнтэй уялдуулаад улсын төсөвт тодотгол хийх эсэхээ шийднэ" гэлээ. 

-Тодотголоо боловсруулж байгаа юу?

-Эхлээд юу ч гэсэн бүтэц бүрэлдэхүүн тодорхой болог. 

-Төсөв хүнд үед шинээр яамд байгуулах шаардлага бий юу?

-Эхлээд Засгийн газраа байгуулсны дараа энэ асуудлыг ярих нь зөв байх. Тааж яриад яахав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэбулган Батзориг
4 жилийн өмнө
202.126.90.145

Боловсролын сайдаа үргэлжлүүлэн БААТАРБИЛЭГ гишүүнийг ажиллаасай гэж ард түмэн ярьцгааж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.