СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

LIVE: Д.Сумъяабазар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг УУХҮЯ-тай холбож ярих хэрэггүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томилж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан.

Чуулганы хуралдааны дараа УИХ-ын шинэхэн гишүүдийн сэтгэгдлийг сонсож байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "МУ-ын иргэн газар өмчлөх онцгой эрхтэй. Бусад хүмүүс ашиглах, эзэмших гэсэн эрхтэй. Энэ хүрээнд л тусгай зөвшөөрөл олгоод явж байгаа. . Тухайн үед (2019 оны долдугаар сард ҮХНӨ-ийг хэлэлцэх үеэр) энэ заалтыг баталсан, батлуулах гэж гүйж явсан улсуудаас та бүхэн тодруулж асуугаарай. Манай яам бол энэ заалтыг огт оруулаагүй, дэмжээгүй. Ажлын хэсгийн зүгээс ч "энэ заалтыг хэрхэвч хөндөж болохгүй" гэж байр сууриа илэрхийлсэн нь протоколд үлдсэн. З.Энхболд тэргүүтэй хүмүүсээс асууж тодруулаарай. МАН-ын бүлэг дээр ч гэсэн энэ асуудлыг ярихад маш хүнд эсэргүүцэлтэй тулж байсан. Энэ заалтыг эргэж харах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн 59,2 дахь заалтыг би бас хамгаалж байсан" гэлээ. 

-Нүүрсний экспорт хир явж байгаа вэ? Энэ жилийн улсын төсөвт хувь нэмрээ оруулж чадахаар хэмжээнд байгаа юу?

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр Хятадын талтай ярилцаад явж байна. Гадаад харилцааны яам яриа хэлэлцээр хийсээр байна. Жолооч нарыг манай улсад хонуулаад гаргавал хоногт гаргах нүүрсний экспорт 1000 даваад явчих боломжтой. Одоо бол автомашиныг хонуулахгүй гаргаж байна шүү дээ. Төсөв тасарсан байдлыг нөхөх зэрэг олон боломж бий. 

-ЭТТ ногдол ашиг юу болсон бэ?

-Бизнесийн зарчмаар явах ёстой. Засгийн газрын шийдвэрээр битгий яваач гэсэн байр суурьтай байгаа. Тухайн жилийн 2-р сарын 19-ний дотор шийдвэрээ гаргаж 4-р сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд эхний ээлжийн ногдол ашгаа хуваарилах ёстой. Эхний 68 тэрбум төгрөгийг 656 мянган иргэний албан ёсны данстай иргэнд шилжүүлсэн. 5-р сарын 2-нд орсон.

Үлдсэн 1 сая гаруй иргэн дансаа нээлгэх хэрэгтэй байна. Хорооны засаг дарга нар, иргэний бүртгэлийн ажилтнууд иргэдийнхээ бүртгэлийг баталгаажуулах талаар маш сайн ажиллах хэрэгтэй шдэ. Сангийн яамны оролцоо маш чухал.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.