СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

LIVE: Ц.Туваан: Ардчилсан намын ялагдал "эв нэгдэлгүй" байсантай холбоотой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томилж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан.

Чуулганы хуралдааны дараа УИХ-ын шинэхэн гишүүдийн сэтгэгдлийг сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Дүрмээрээ намын удирдлагууд тамга тэмдэгээ шилжүүлж өгдөг. Дүрмийн хугацаа гэж бий. Би намын даргын ажлыг түр хүлээн авсан байгаа" гэлээ.

-Та намын даргын хувьд ямар шинэчлэлт намдаа хийх бол?

-Ардчилсан нам өөрөө том институц. Үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой учраас дараагийн шинэчлэлт, зөв алхам руу хандаж ажиллана гэж бодож байна.

-Ялагдлын шалтгааныг юу гэж дүгнэсэн бэ?

-Маш олон зүйлээс шалтгаалсан байх. Ялагдалдаа дүгнэлт хийх ёстой. Бүх гишүүдээ дуудаж, уулзаж хуралдана. Орон нутгийн сонгуульд дөхсөн учраас ажилдаа цаг алдалгүй орно. 

-Дараагийн намын даргыг хэрхэн тодруулах вэ?

-Намын гишүүд өөр өөр байр суурьтай байна. Намын даргыг тодруулахдаа сунгаа маягаар явуулах нь тохиромжгүй байна гэх мэт санал гарсан. Дахиж хэлэлцэж байж шийдэх байх. Дүрмэндээ бол сунгаагаар тодруулах ёстой. Дүрмэндээ өөрчлөлт оруулах ганц эрх нь намын их хуралд хадгалагддаг. Яг одоо бол мянга гаруй хүн цуглуулаад сунгааг өөрчлөх тухай ярих нь жаахан хэцүү байх. 

-Ирэх дөрвөн жилд та бүхэн дахиад сөрөг хүчин болж ажиллах нь. Хүчтэй сөрөг хүчин байхын тулд яаж ажиллах вэ?

-Намын ялагдлыг бусад улсуудтай эв нэгдэлгүй байсантай холбож ярьж байна лээ. Бид энэ нэгдэл тал руу нэлээн анхаарч ажиллана. Ерөнхийлөгч ч бас хэлсэн. Мөн УИХ-д суудалтай бусад нам эвслүүдтэй хамтарч хүчтэй сөрөг хүчин болж ажиллана.

-Ерөнхийлөгч өчигдөр /2020-06-30/ та бүхнийг хүлээн авч уулзсан. Юу ярив?

-Ардчилсан зарчмаар ярилцаад хүмүүс өөрсдийгөө нэр дэвшүүлж, нууцаар санал хурааж бүлгийн дарга болон УИХ-ын дэд дарга нарыг томилсон. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд ч сөрөг хүчин байсан. Энэ удаад ч мөн сөрөг хүчин байх нь. Энэ бол ард түмний сонголт. Эдийн засгийн амаргүй, хүнд үед цаг алдалгүй хийх маш олон ажил байна. Бид хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.