СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

Сайдын суудлын төлөө салам зодолдож байна, МАН-ынхан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Сонгууль болсон. МАН ялсан. Дахиад бүр олуулаа УИХ-ыг бүрдүүлсэн.

Олдвол өлддөг. Энэ бол жам. Бас зовлон.

.

Учир юу хэмээвээс, улс төрийн хэллэгээр “ялалтын бялуу” хуваах маш том ажил эхэлжээ.

Өчигдөр УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонголоо. Ингээд томилгоо, сонголтууд үргэлжилнэ.

.

Харин У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газарт ямар ямар яам, хэн хэн гэдэг сайд байх вэ гэдэг хэцүүхэн асуудал болоод байна.

У.Хүрэлсүхийн хувьд 2016 оны сонгуулийн дараа Шадар сайдаар ажиллаж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд нь өнөөдөр шоронд сууж байна. УИХ-ын гишүүнээр дахиад сонгогдсон ч сулласангүй.

2017 оны намар Шадар сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг Ж.Эрдэнэбатаас, МАН-ын даргын ажлыг М.Энхболдоос авсан. Тэгээд Засгийн газраа бүрдүүлсэн.

Дараа жилээс нь УИХ-ын сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлж УИХ-аар батлуулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хүссэн системээ хийсэн.Тэр хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулсан. Тааллаараа нэр дэвшүүлсэн 76 хүнээс нь 62 гишүүн тодорсон.

. Тэр Ерөнхий сайд нь өөрөө болно.

Ингэж У.Хүрэлсүх гурван жилийн дотор хүрч болох бүрдээ хүрч, хүссэнээ хийлээ, бас авлаа.

.

Түүнд ирж байгаа тэр их эрх мэдлийн зэрэгцээ хариуцлага гэдэг айхтар юм бас бий. Алдаа гаргаж, хийтэй гишгэж ойчихдоо хүрвэл У.Хүрэлсүх хэнд ч гомдож, хэнбугайд ч буруугаа нялзаах эрхгүй.

Тэгэхээр Засгийн газраа яаж бүрдүүлэх вэ гэдэг түүний хувьд ч, улс орны тухайд ч хамгийн чухал асуудал болж байгаа юм.

Ерөөс шинэ Засгийн газар хэний төлөө ажиллах вэ гэдэг У.Хүрэлсүхийн сонголт болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх сайд нараа сонгохдоо ямар эрх ашгийг нэгдүгээрт, ямрыг нь хоёр, гуравдугаарт тавихаас бүх зүйл хамаарна.

У.Хүрэлсүхийн өмнө гурван эрх ашиг бий. Намын, хүн чанарын, улсын гэсэн эрх ашгууд эрэмбээ хүлээж байгаа юм.

Юутай ч хамгийн түрүүнд .

Шинэ Засгийн газрын яамдын тоог 13-аас хэтрүүлэхгүй байхаар ярьж байгаа аж. Гэхдээ нэг яам шинээр байгуулж, хоёр ч яамыг салгах гэнэ. Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засгийн үндэсний хөгжлийн яам /нэр өөр байж болно/ болгож шинээр зохион байгуулна. БСШУСЯ-ыг БШУЯ, Соёл, спортын яам гэж хоёр салгана.

Харин Эрүүл мэндийн яамыг ХНХЯ-тай, БХБЯ-ыг ЗТХЯ-тай нийлүүлж дэд бүтцийн чиглэлийн яам болгох хувилбарыг ярьж байна.

Ингээд ямар ч байсан 13 яамтай хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Харин Шадар сайдын тоог нэмж Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг шинэ Засгийн газарт бий болгох юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ийм албан тушаал нэмэх шаардлага бий болжээ.

Ингэхээр .

Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн сайдыг “давхар дээл”-тэй байхыг зөвшөөрсөн. Үндсэн хуулийн 39.1-т “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан.

Энэ нь сайд болох санаатай УИХ-ын гишүүдэд жинхэнэ садаа болж байна. Ийм “муухай” заалт оруулсан буруутныг эрж хайгаад сүйд болж байгаа аж.

Уг нь энэ заалт бол иргэдэд нэн таатай, эрхэм гишүүдийг засгийн ажилд хутгалдуулахгүй, Ерөнхийлөгчийн анхаа­руул­санчлан хувийн эрх ашгаа бодож, төрийн мөн­гөнд хуруу хумсаа дүрэх­гүй байхад чухал дөхөм болж байгаа юм.

Угаасаа УИХ-ын гишүүн бол хууль санаачлах батлах л үүрэгтэй шүү дээ. Дашрамд хэлэхэд, уржигдар УИХ-ын Тамгын газраас сургалт авсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний ийш тийш үсчсэн эрх хумигдаж, Засгийн газрын гишүүдийнх тэлсэн гэж хэвлэлүүд мөн ч их бичсэн дээ.

Гишүүний суудал дээрээс Засгийн газрын “хэтэвч” рүү гар дүрж болохгүй тул сайд болъё гээд үзтэл УИХ-ын дөрөвхөн гишүүн сайдын албан тушаал хашиж болохыг хуулиар тогтоочихсон байх нь тэр. УИХ 76 гишүүнтэй, тэндээс сайд болох дөрөвхөн квот байдаг. Хяслан шүү, тэдэнд?!

УИХ-ын гишүүд дотроо бас “алалцаж” байгаа бололтой. Анх удаа сонгогдсон гишүүдээ “Ах, эгчийн дүү нар энэ удаад ийм юм ярихгүй шүү” гээд тоглоомоос гаргачихсан гэнэ. Тиймээс сайдын төлөөх зодоон 2-4 сонгогдсон гишүүдийн дунд өрнөж  буй аж.

Сайдын суудал ийм үнэ цэнэтэй, бараг л сар руу нисэхтэй адил юм болж байна.

Ингэх нь ч бас аргагүй. Ганц үгээр хэлье. шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлт юм.

Одоо тэгээд тэр дөрвөн сайд нь хэн байх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ бас л ашиг сонирхлын талаасаа их сонин шийдэлтэй. Зүй нь шинэ Засгийн газрын хамгийн чухал дөрвөн яамыг тодорхойлоод л түүндээ чадвартай дөрвөн гишүүнийг сайдаар томилчих хэрэгтэй юм.

Гэвч хөшигний цаана яригдаж байгаагаар хэн гэдэг УИХ-ын гишүүнийг сайд болгох вэ гэдгээс гол дөрвөн яам тодорч магадгүй гэцгээж байна.

Ирэх дөрвөн жилд Монголын эдийн засаг хямарна. Дэлхийд ч нүүрлэх энэ хямралыг яаж гэтлэх вэ гэдэг Засгийн газрын гол ажил болно.

Тэгэхээр шинэ Хэрвээ тулгарсан олон асуудалд Засгийн газар үнэхээр онцгой ач холбогдол өгч байгаа бол Шадар сайд, ЗГХЭГ-ын даргыг УИХ дотроос томилох дөрвөн сайдад багтаахаас аргагүй юм.

Энэ мэтээр Үндсэн хуульд тээглэх олон асуудал гарч ирж байгаа юм. Цаашдаа ч энэ УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлттэй өдөр бүр мөргөлдөнө. Үүндээ бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Үнэнийг хэлэхэд МАН ялалт байгуулбал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь тодорхой байсан. Түүгээрээ ч болохоор болсон байна.

Тиймээс сонгуулийн дүн гарсны маргаашаас л сайдын суудал хүсэгч гишүүд, албан тушаал горилогчид Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хоёр пиг дүүрсэн.

.

“...Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн захиалгатай яам орж ирнэ” гэх яриа гараад байсан. Орднуудаар гараад байгаа яриа хөөрөөнүүдээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга зарим яамны талаарх “бодол”, бас бус сайдын нэр бус ярьсан “зөвлөгөө”-г МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шивнээд байгаа бололтой.

Зарим хүн дээр санал зөрөлдөж байгаа юм байна, Тухайлбал, .

Түүнчлэн МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчөөр “...Сайд болгочихвол яасан юм бэ” гэж намын даргадаа хэлүүлж, намаараа нэг хэрүүл уруул тарьж байгаа тухай яриа тарсан байна.

Иймээс шинэ Засгийн газрыг “....Хүүк, Еөк хоёрын байгуулна” гэх яриа бас л хуурай өвсний түймэр шиг явж байна.

лав байна. Ерөнхий сайдын зөвлөхүүдээс засаг руу нь гулсаж орж ирэх хүн байна. МАН-ын аппаратаас бас орж ирнэ. Бас унасан нэр дэвшигчид нь У.Хүрэлсүхийг шаналгаад эхэлжээ.

Ер нь бол сайдын суудлын төлөө салам зодолдож байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ийм хүсэлтэй хүмүүс нь нуух ч үгүй байна. “...Юмаа нуухгүй бол нүдээ нуухгүй” гэдэг дээ.

Ийн МАН-д өмнөх жилүү­дэд байсан гомдогс­дын бий болж, талцал үүсэхэд үгүй гэх газаргүй болж байна. Өмнө нь 32:33 гэж байсан бол одоо шинэ ба хуучин гишүүд гэсэн талууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. . Үнэн нь энэ.

Гэхдээ энэ бүхэн У.Хүрэлсүхийн ямар эрх ашгийг барьж Засгийн газраа байгуулах вэ гэдгээс л шалтгаална. Улсаа дээдлэх уу, намаа бодох уу, хүн чанараа харах уу гэдэг гурван эрх ашиг түүний өмнө бий. Эрэмбэлэх эрх нь У.Хүрэлсүхэд өөрт нь байна.

Ганц илүү үг дууга­рахад, МАН-ын дарга У.Хүрэл­сүх хэрвээ энэ УИХ-ыг шинэчлэлтийн өнгөтэй гэж үзэж байгаа бол Засгийн газартаа турш­ла­гатай тулхтай нөгөө л хэдэн “ах  эгч” нараа цөөлж, мэдлэгтэй боловсролтой шинэ залуу үетэйгээ алаглуулж оруулбал зүгээр юм даа. Улсаа нэгдүгээрт эрэмбэлэх юм бол тэр ингэж сонгоно, томилно.

Б.ДАМДИН-ОЧИР

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.50

Солиороод

Шагай
3 жилийн өмнө
202.9.40.112

Хүрэлсүх араасаа түгжилдүүлэх вий дээ тэгвэл ч гоё юм болно доо

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.15

Улаан Нямдорж Цогзолмаа нтр гэсэн хүмүүсээс сайдаар сонгож тэнэгтэхвий дээ

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.234

Mongoliin tur tedend urgui shude.Odoo tedniig zugeer tetgevert ni garga

Чой
3 жилийн өмнө
150.129.143.232

Чой хамгийн туйлширсан хагалан бутаргагч. Жишээлбэл: Хурд групп худалдан авалт, туслан гүйцэтгэгчээ зөвхөн Увс хүн байх ёстой гэсэн болзол дор явуулдаг. Сангийн сайд Чой болсон тохиолдолд яамны,үйл ажиллагаа ижил зарчимаар явагдана.

1234
3 жилийн өмнө
126.255.127.240

чойжилсүрэн гэж шуналын дэвийг айдаар томилбол хүрэлсүх өөрөө унах нүхээ ухаж бнаа л гэсэн үг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.