Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч мөн” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж үзэх хүн байна. Гэтэл үүн дээр ташуур өгч, БНХАУ-ын зарим сайт, тухайлбал, alibaba.com дээр "Монгол улсад газар зарна" гэсэн зар гарсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү:
-Хятадын alibaba.com сайт дээр гарсан зарыг харсан. Уг нь тэр сайтын эзэн Ма-гийн нурууг мааждаг монгол найз нь утасдаад л арилгуулчих юм байгаа юм. Орчин цагт танктай орж ирж улсыг эзлэхээ больсон. "Өрөө төлүүлмээр байна" гээд олон улсын жишиг харуулаад асуудлыг шийддэг болсон.
20 тэрбум ам.долларын өр төлөх хүндхэн даалгавар энэ жил Монгол улсыг хүлээж байна. Өрөө өгөхгүй бол эхлээд ЭСЯ-ыг, цаашилбал онгоц, вагон, хамгийн сүүлд газрыг нь авдаг байхгүй юу. Ер нь энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт анхнаасаа булхайтай болсон. Би хэлээд, эсэргүүцээд бараагүй. Аргаа бараад Ардчилсан намын бүлэгт орсон шүү дээ.
-Та одоо юу хийе гэж бодож байна?
-Амьдрал надад асуудал биш. Би хуульчаа юм уу, "Хүүхдийн инээмсэглэл" төслөө хийгээд явна. Ард түмний амьдралыг хараад зайлуул даа гэж бодож байна. Хувьтавюилан нь түших биз дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
4.н жил бараг 8.н жил юу хийсийн тулга тойрсон явган хэрүүл хийж баахан архи л гудраа биз дээ

zuw zuitei onowchtoi yridag gishuun shuu demjinee