Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулж, "440 хоног" ажлын тайлангаа тавилаа. Түүний албыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан орлон гүйцэтгэх юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Энэхүү албыг аваад ХОТЫН СТАНДАРТ гэдэг зүйлийг эхэлж ярьсан. Бид нийт 17 стандартыг нэвтрүүлсэн. Төрийн үйлчилгээг цахимжуулсан. Иргэн иргэний үнэмлэхгүйгээр үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Иргэдийн цаг, зардлаа хэмнэх боломжийг олгосон. Иргэдэд ээлтэй хот болгох эхлэлийг тавьсан. Хотын соёлыг анх удаа нэвтрүүлсэн. Энэ ажил үргэлжлээд явж байна.
Аюулгүй, иргэдэд ээлтэй хот болгох ажлуудыг эхлүүлсэн. Зам болон иргэдийн хөдөлгөөнийг цахимаар хянах, гэмт хэргийг гаралтыг бууруулах чиглэлээр багагүй ажил хийлээ. Орчны аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад анхаарсан. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулж, шинэчилсэн. Орон сууцжуулах, дагуул хотуудыг бий болгох ажлыг үргэлжлүүлсэн.
Түүхий нүүрс түлж байсан 150 000 гаруй янданг бууруулсан. Нийслэлийн цагдаад 140, Түргэн тусламжийн төвд 60 автомашиныг энэ жил хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот энэ жил 52,7 км дугуй болон явган хүний замын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажил нь стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангаж бүрдүүлсэн орчин төвтэй шийдэл бүхий юм.
Мөн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, 10,000 айлын орон сууцыг дэд бүтцэд холбох, сургууль, цэцэрлэг, Хөдөлмөр эрхлэх төв, мөн МСҮТ-үүдийг эхнээс нь нээж эхлээд байна. Сүүлийн 40 жил Улаанбаатар хотод хийгдээгүй дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, шинэ дэд төвүүд байгуулагдах боломж нь бүрдлээ.
Нийтийн тээврийн шинэчлэлийг хийж эхэлсэн. Түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, мөн эдийн засгийн алдагдлыг багасгах, иргэдээ аюулгүй хялбар зорчуулах үүднээс цахилгаан автобусыг оруулж ирэн төрөлжүүлж байна.
Агаарын такси төсөл ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орохоор ажиллаж байна. Ингэснээр нийслэлчүүдэд ажлаа цаг, минутаар төлөвлөх боломжийг бүрдүүлж өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хулгайч УБ байтугай хаана ч байхгүй усан оргилуур барина гээд 3.2 тэрбум төгрөг зарцуулсан уу? Тэр усан оргилуурын харсан уу? Нярайн шээс аятай шоржигносон шолхоойсон оргилуур нэртэй ичмээр эд байна лээ шүү. 3-3 тэрбумыг харин хиймэл гуулин утга учргүй олон тоогоор суурилуулсан гэрэлтүүлгэд хятадад өгсөн үү? Шалга шалга энэ маньяк царайтыг