СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-01

Б.Ууганбаяр: Энэ сард тусгай үүргийн нислэгээр 3000 иргэнээ татан авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Улсын Онцгой комиссын өчигдрийн ээлжит 25 дугаар хурлаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг оруулсан билээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Өмнө нь УОК-оос зургадугаар сарын 30-ныг дуустал улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Энэ удаад уг өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгалаа. Өмнөд болон хойд хөрш дэх коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл болон дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэж ийм шийдвэр гаргасан. Мөн ЭМЯ, ХӨСҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын салбар дундын ээлжит үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй байна гэж үнэлснийг үндэслээд хөл хориог сунгаад байна гэлээ. 

. Мөн авто зам болон явганаар 5581 иргэнийг татан аваад байна. Нийт дүнгээр 11504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор татан авах ажиллагааг явуулжээ.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг энэхүү хурлаар танилцууллаа. Тусгаарлах байр сулрах мөн ариутгал хийх өдрүүдийг тооцож уг хуваарь гардаг байна. Энэ сарын эхний хоёр нислэгийг манай улсын хамгийн олон иргэн байгаа БНСУ руу маргааш буюу долдугаар сарын 2-нд эхлэн үйлдэнэ. 

1.     Сөүл-7 сарын 2  \160 иргэн\

2.     Сөүл-7 сарын 02  \250 иргэн\

3.     Токио-7 сарын 04  \250 иргэн\

4.     Сөүл-7 сарын 07  \160 иргэн\

5.     Сөүл-7 сарын 07  \160 иргэн\

6.     Истанбул /транзит/-7 сарын 09 \250 иргэн\

7.     Сөүл /транзит/-7 сарын 15 \250 иргэн\

8.     Сөүл-7 сарын 20 \250 иргэн\

9.     Токио-7 сарын 21 \250 иргэн\

10. Франкфурт-7 сарын 26 \250 иргэн\ 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.