МАН-ын 7-р бага хуралд Сэлэнгэ аймгаас ирсэн төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ц.Рэгзэдмаа, ИТХ-ын тэргүүлэгч Т.Сайнжаргал нар хүрэлцэн иржээ.
МАН-ын бага хурлын гишүүн Т.Сайнжаргал "МАН-ын 7-р бага хурал дөнгөж сая өндөрлөлөө. Сэлэнгэ аймгаас сонгогдсон МАН-ын бага хурлын гишүүд бид энэхүү хэвлэлийн хурлыг зарлаж байна. Манай аймагт гурван нэр дэвшигч ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Гэвч нэг нь буюу Ж.Эрдэнэбат гишүүн маань хууль бусаар хоригдсон хэвээр байна.
Маргааш Сүхбаатар дүүргийн шүүхээр түүний гэм буруугүйн хуралдаан болно. Бид шүүгч нарт нөлөөлж байгаа хэрэг биш. Гэхдээ бид эрхзүйн боловсролтой хүмүүс. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байхад хууль зөрчиж таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь улс төрийн шийдвэр байсан гэж хардахад хүргэж байна. Хууль зөрчсөн нь илт харагдаж байна.
Маргааш болох шүүх хуралдаан улс төрийн шийдвэр бус, хуулиа харсан, цагаан дээр хараар бичсэн хуулиа дээдэлж, шударга үнэнээр асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Сэлэнгэ аймгийн 108 мянган иргэн, 69 мянган сонгогчийн саналыг хүндэтгэж асуудалд хандаасай гэж хүсэж байна.
Сэтгүүлч та бүхэн нийгэмд дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж энэ асуудалд анхаарлаа хандуулаасай" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гурван нэр дэвшигч нэр дэвших эрхээ авчихаад сурталчилгааны кампанит ажлаа хийж явах үеэр шүүхээс ийм шийдвэр гарсан. Гэвч бид намынхаа мөрийн хөтөлбөр бодлогыг үргэлжлүүлэн ярьж явсан. Ж.Эрдэнэбат гишүүн маань хамгийн өндөр саналыг авч гишүүнээр сонгогдсон. Шүүхийн захирамж гарсны дараа маш олон хуульч, манай намын гишүүд мэдэгдэл хийж, гурвын гурван хууль зөрчиж, баривчиллаа гэсэн. Энэ бол ганцхан манай намын асуудал биш Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа шүүх засаглалын шударга ёсны тухай асуудал юм. Мөн ганц Ж.Эрдэнэбат гишүүний асуудал биш, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байсан С.Баярцогтын асуудлыг ч хөндөх ёстой. Маргааш болох шүүх хурлын шийдвэрийг маш хянамгай ажиглаж байна. Шударга шийдвэр гараасай гэж хүсэж байна. МАН ч гэсэн энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллана гэдгээ ЕНБД Д.Амарбаясгалан дарга хэллээ" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ундрам болон миний бие нэр дэвшсэн. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгааны дундуур Ж.Эрдэнэбат гишүүнийг маань шүүхээс дуудсан. Өөрөө очиж тайлбар өгнө гээд явсан. Ч.Ундрам бид хоёр сонгуулийн сурталчилгаагаа дуусгасан. Ж.Эрдэнэбат гишүүн маань Сэлэнгэ аймгаас хамгийн олон сонгогчийн санал авч сонгогдсон. Гэтэл шүүх захирамжаа өөрчлөхгүй байна. Өчигдөр миний бие Ж.Эрдэнэбат гишүүнтэйгээ уулзах хүсэлт гаргасан ч цар тахлын үед ийм боломж байхгүй гэлээ. Маргааш шүүх хурал болох гэж байна. Шүүх үнэн зөвөөр асуудалд хандаж шийдвэрлэнэ гэдэгт бид бат итгэлтэй байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
maskaa zvvgeech ee. dvrem jurmaa bielvvleech ee. erh zvin bolovsroltoi hvmvvsee
Бүү улс төрийн хэлмэгдүүлэлт хий, ийм байдал монголын төрд дахин бүү гараасай шүүгчид хэт эрхтэй болсон юм шиг байна