СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

LIVE: МАН-ын бага хурал: У.Хүрэлсүхийг Засгийн газраа тэргүүлэхийг дэмжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

МАН-ын VII бага хурал дөнгөж сая дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх болсон парламент Засгийн газрын тэргүүнээр ажиллах хүнээ сонгох асуудлыг авч хэлэлцсэн. 

МАН-ын бага хурлаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үргэлжлүүлэн ажиллуулах санал гарч, нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигджээ. 

1990 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүнүүд дунджаар 1,2 жил ажиллаж ирсэн түүхтэй бол магадгүй . Тэрбээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны аравдугаар сард томилогдсоноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа юм.

VII хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын ЕНБД бөгөөд хуралдаан даргалагч Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, МАН-ын хувьд ялалт гэхээс илүү маш өндөр хариуцлага ирсэн. Өнөөдрөөс эхлэн шударга ёсыг тогтоох, төрийн албыг чадавхижуулах, эдийн засгаа сайжруулах чиглэлээр яаралтай ажлуудаа эхэлнэ. Ирэх дөрвөн жилд манай улс 2,9 тэрбум долларын өр төлөх их үүрэг хүлээж байна. Хүчээ нэгтгэж, хамтдаа багаараа ажиллана. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Ямартаа ч мөрийн хөтөлбөрт тусгагдсан тул онцгой анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр одоо шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. 

.

Үүний дараа Засгийн газрын тэргүүн өөрийн тэргүүлэх кабинетийнхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Өмнө нь .

Ингэснээр Монгол Улсын 31 дэх Засгийн газрын бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. 

Дашрамд дуулгахад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор Засгийн газрын бүрэлдэхүүнд "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүний албыг Засгийн газрын гишүүний албатай хавсран гүйцэтгэх дөрвөөс дээш хүн байх ёсгүй. Уг дөрвөн сайд бодлогын яамд буюу Шадар сайд буюу Ерөнхий сайдын орлогч, Сангийн яам, Гадаад харилцаа, Батлан хамгаалах яамдыг удирдана. Үлдсэн чиглэлийн яамдыг УИХ-ын гишүүн бус хүн удирдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.81

Mergejliin zagiin gazar bh u medreluudiin tsugluukga bh ni uu gedgiig udahgui harah ni dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.