МАН-ын 7-р бага хурал үргэлжилж байна. Уг хуралдаанд ирсэн гишүүдээс байр суурийг нь авч хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "МАН мөрийн хөтөлбөрт тусгасан ёсоор шинэ Засгийн газар Соёлын яамыг шинээр байгуулна" гэлээ.
-Та одоо Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн бүрэлдэх үед улиран ажиллах болов уу?
-Гаднаас байх болов уу гэж бодож байна.
-Монгол Улс төвийг сахих байр суурь баримтлах уу?
-Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан ч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон.
Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Улс өөрийгөө хүлэх ёсгүй. Дэлхий дээр 6-7 орон төвийг сахих байр суурьтай байдаг. Тэр дундаа Ази тивд Туркменистан улс л ийм байр суурьтай байдаг.
-Ж.Эрдэнэбат гишүүний асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Дархан эрх нь байсаар байтал яаж яваад шүүхийн шатанд хүрчихсэнийг би ойлгохгүй байна. Тэр болтол олон асуудал бий шүү дээ, УИХ-ын тусгай процедур гэх мэт. Гэтэл бүрэн эрхтэй хүнийг барьж хорьсныг буруушааж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.