СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-01

LIVE: МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан ажиллуулах магадлалтай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

МАН-ын 7-р бага хурал 10.45 цагт эхэллээ. Хурлыг нээж намын дарга У.Хүрэлсүх үг хэллээ.

Үргэлжлүүлэн хуралдаан даргалагчаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар томилогдож хуралдааны дэгийг хэлэлцэж эхэллээ. Бага хурлаар ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэнэ.

10:55 цаг

МАН-ын бага хурлыг хаалттай явуулахаар болж хэвлэл мэдээллийнхнийг гаргалаа. Үргэлжлүүлэн МАН-ын бага хуралд хүрэлцэн ирсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Х.Булгантуяа "Улсын эдийн засгийг сайжруулахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар яаралтай арга хэмжээ авах ёстой. Жишээ нь, төсвийн үр ашиггүй төсвүүдийг танаж, гадаад худалдааг нэмэгдүүлэх яриа хэлэлцээрийг яаралтай хийх ёстой. 2019 оны сүүлчээр улсын төсөв баталж байх үед цар тахал гараагүй байсан. Тиймээс төсвийн тодотголыг хэлэлцэх байх. Дараагийн дөрвөн жилд хамгийн их зорих ёстой зүйл бол төсвөө яаж нэмэх вэ гэх асуудал байна. Экспортоо л нэмэгдүүлж, ер нь үйлдвэрлэгч улс болж байж манай улсын эдийн засаг бусдаас хараат бус болно" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.