Монгол ардын нам бага хурлаа өнөөдөр /2020-07-01/ 10:00 цагаас зарлаад байна. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонхийн суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заажээ. Уг нь намын дүрэм ёсоор намын дарга шууд Ерөнхий сайд болох ёстой ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэнэ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг чуулганаар хэлэлцэн томилсны дараа Засгийн газрын тэргүүн өөрийн тэргүүлэх кабинетийнхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Өмнө нь Ерөнхий сайдын оруулж ирсэн сайдуудын нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталдаг байсан бол одоо сонсгох л заалттай.
Мөн үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор Засгийн газрын бүрэлдэхүүнд "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүний албыг Засгийн газрын гишүүний албатай хавсран гүйцэтгэх дөрвөөс дээш хүн байх ёсгүй. Уг дөрвөн сайд бодлогын яамдууд буюу Монгол Улсын сайд бөгөөд Шадар сайд буюу Ерөнхий сайдын орлогч, Сангийн яам, Гадаад харилцаа, Батлан хамгаалах яамдыг удирдана. Үлдсэн чиглэлийн яамдыг УИХ-ын гишүүн бус хүн удирдана.
Олон нийтийн дунд гарсан таамгаар одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг улираан томилно гэж үзэж байна. Мөн гаднаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг улирааж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг, Зам тээвэр хөгжлийн сайдад Я.Содбаатарыг томилох болов уу гэсэн таамаг гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХҮРЭЛСҮХ УЛИРАН ЕРӨНХИЙ САЙДААР СОНГОГДОХ ЁСТОЙ. ХҮРЭЛСҮХИЙН НЭР НҮҮРЭЭР МАН ЭНЭ СОНГУУЛЬД ЯЛСАН.ЭМ САЙДЫГ ЧИНБҮРЭНГЭЭР ТОМИЛОХ ЁСТОЙ ШҮҮ
ЗӨВ. 4 САЙДААС БУСАД НЬ ДАВХАР ДЭЭЛТЭЙ БАЙХ ЁСГҮЙ НЬ МАШ ЗӨВ. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДААР УЛИРАН СОНГОГДОХ ЁСТОЙ. ЭМ САЙДЫГ ДАВХАР ДЭЭЛГҮЙ ХҮН СОНГОГДОХ ЁСТОЙ