Шинээр бүрэлдсэн парламент өчигдөр/2020.06.30/ анхдугаар чуулганаа хийж чуулганаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгосон.
Тэгвэл үдээс хойш намуудын бүлэг байгуулагдан хуралдаж, бүлгийн дарга нараа сонгосон байна. МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг мөн улираан сонгожээ. Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг дэмжжээ. Харин АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна.
Түүний дараагаар УИХ-ын дэд даргад МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг, харин АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарыг сонгосон байна. Ингэснээр С.Одонтуяа нь хамгийн анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.