Эртний Маори омгийн хүний хамгийн эртний гэрэл зургийг эрдэмтэд Австралийн үндэсний номын сангаас олжээ.
Уг зургийг 1846 онд Лондонд авсан гэж үзэж байна. Зурган дээрх эрэгтэйг Хеми Помара гэдэг бөгөөд 1840-өөд оны үед Британийн худалдаачдад Чатамын арлууд дахь гэрээс хулгайлагджээ. Тэрээр гартаа хусуур барьсан нь зурган дээрээс тод харагдаж байна.
Помара Лондонд хүргэгдэхээсээ өмнө Австралид сургуульд явсан ажээ. Түүний түүх Маоричуудын талаар бичдэг зохиолчид төдийгүй кино уран бүтээлчдэд сэдэл болсон байдаг.
Зургийг эртний түүхэн гэрэл зургуудаараа алдартай Антуан Клаудит хальсанд буулгасан гэж судлаачид үзэж байна. Энэ зураг олдохоос өмнө 1853 онд буусан Кэролайн, Сара Баррет нарын гэрэл зургийг хамгийн эртний маори хүмүүсийг зураг гэж тооцдог байжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.