СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-06-30

LIVE: УИХ-ын даргаар Гомбожавын Занданшатарыг улираан сонголоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан 17:10 цаг эхэлж 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентийн дарга буюу УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Шинэ УИХ-ын даргаар өмнөх спикер Гомбожавын Занданшатарыг томилуулахаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрлэсэн байна.

Удирдах зөвлөлийн саналыг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

. Нийт гишүүдийн 100 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг улираан сонголоо.

Түүнд тамга тэмдэгийг нь гардуулан өгөх ёслол үйлдсэний дараа дараа шинэ спикер ард түмэндээ хандаж үг хэллээ /дэлгэрэнгүй эндээс үзнэ үү/. 

Тэрбээр эхний ээлжинд дараах таван төрлөөр ажлын хэсэг байгуулж ажиллана гэлээ.

Үүнд, 

Нэгдүгээрт, Хуулийн реформ хийх ажил хүлээгдэж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөх 37 хууль биднийг хүлээж байна. 

Хоёрдугаарт, Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа хэрэгжүүлэх ажлаа шуурхай эхлүүлнэ.

Гуравдугаарт, Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайг шүтэх бус Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шийдвэрүүдийг гаргана

Дөрөвдүгээрт, Төрөө түвшитгэж сайн засаглал бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. УИХ-ын ёс зүйн дэд хороог "байнгын хороо" болгож өргөтгөх зэрэг олон шийдвэрүүд гаргана. 

Тавдугаарт, Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа цаашид улам бэхжүүлнэ гэлээ. 

Үүгээр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Маргааш буюу 2020 оны долдугаар сарын 01-ны өдрийн 15 цагаас УИХ-ын чуулганы дараагийн хуралдаан хуралдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.