Монгол улсын төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүрэлцэн ирсэн байна. Тус арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
“COVID-19-тэй холбоотой эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт парк шинэчлэлийг 90 гаруй хувьд хүргэсэн одоо бид 100 хувь болгохоор ажиллаж байна. Түүний нэг илрэл нь та бидний хүлээн авч буй түргэн тусламжийн машинууд юм. Эрүүл мэндийн салбарт ойрын өдрүүдэд баярт үйл явдлууд тохиож байна. Өчигдөр эрүүл мэндийн салбарын 400 гаруй ажилтан орон сууцны батламжаа гардаж авсан бол өнөөдөр 40 шахам эрүүл мэндийн байгууллага түргэн тусламжийн машин хүлээн авч байна.
Манай улсын хувьд коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй. Мөн 175 хүнийг эмчилж гаргалаа. Одоогоор 45 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнчлэн коронавирусийн халдвартай эмчлүүлж бүрэн эдгэрсэн жирэмсэн эмэгтэй гэрийн тусгаарлалтын хугацааг ХӨСҮТ-д өнгөрүүлье гэсэн хүсэлт гаргасан байсан. Өнөөдөр хөөрхөн охинтой боллоо”
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.