УИХ-ын гишүүний тангарагаа дөнгөж өргөөд байгаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас цөөн зүйлийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Миний хувьд Өмнөговь аймгаас сонгогдож, тангарагаа өргөлөө. Манай аймагт томоохон мега төслүүд хэрэгждэг, төсөвт нэлээдгүй орлого оруулдаг аймаг байгаа. Эдийн засгийн хямрал бий болсонтой холбоотойгоор манай аймгаас экспортоор гардаг уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлэх шаардлагатай байна. Уул уурхай ч гэлтгүй цаашид аж үйлдвэрийн паркууд, малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийг олноор байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хийх ёстой байна.
Ковид өвчний хорио цээрийн улмаас манай аймагт ажлын байрны тоо эрс цөөрч, ажилгүйдэл нэмэгдсэн учраас иргэдийн амжиргааг дээшлүүлэх шаардлагатай. Мөн Өмнөговийн усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан “Орхон гол” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Би аймагтаа анхан шатнаас нь эхсүүлээд шат шатанд нь ажиллалаа. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсөвт орлого оруулсан байдлаар нь хуваарилалт хийх шаардлагууд маш их байна. Төрийн албыг цахим болгох, шуурхай, чирэгдэлгүй болгох чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа тул би Төрийн байгуулалтын байнгын хороонд орох хүсэлтээ илэрхийлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ta nar tor xaraxguigeer nutagtaa xund ix yum xiij ugux xeregtei xunees iluu yum xii tegvel xunii bayan ta nart ochino bitgiizugeer suutsgaa ene saixan ulsad ta nart bol acha baga bna govi uul uurxaigaas bolood tsuljej bna usgui bolbol mgliin nutag afric shig bolno xamgaalax xeregtei malaa usgu mod tari!! xund ajiliin bair bii bolgo xun xairla!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!