Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэх явцад бусдаас авлига авч хэргийг илт буруу шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдоод байгаа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, болон шүүгдэгч Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ХУД-ийн шүүхэд өнөөдөр товлогдсон хэдий ч дахин хойшилжээ.
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар 1 дэх хэсэг /хээл хахууль авах/ 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хээл хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа юм.
Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт товложээ.
Салхитын мөнгөний ордод холбогдох авлигын хэргийг тавдугаар сарын 22-ны өдөр тус шүүх дэнсэлж, шүүгч нарт авлига өгсөн Н.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт 2-5 жилийн хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жилийн хорих ял тус тус оноосон юм.
Уг шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие гэнэт муудсан тул Б.Сайханцэцэг, Б.Өнөрцэцэг нарын хэргийг тусгаарлан хойшлуулж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene baliar madluuksaar bgaad hoon kelelzeh hugatsaag duusgaw shu