Холимог тулааны монголын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын холимог тулааны RoadFC холбоонд тун амжилттай тулалдаж байгаа билээ.
Тэрээр өнгөрсөн сард БНСУ-ын тулаанч Ким Сэ Ёныг (6-4) хүнд цохилтоор буулган авахад ердөө 33 секундыг зарцуулсан байдаг. Харин Ким Сэ Ёны зүгээс тулааны үеэр нүд рүү нь хуруу орсны улмаас тулалдаж чадаагүй гэсэн шалтгаанаар дахин тулалдах хүсэлт тавьсан байна. Уг саналыг М.Нандин-Эрдэнэ хүлээн авч долоодугаар сарын 18-ны өдөр тэд дахин тулалдахаар боллоо.
Мөн түүнчлэн эл өдөр монголын шилдэг тулаанчдын нэг болох Н.Чингүнжав ROAD FC холбооны анхны тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь БНСУ-ын тулаанч Пак Си Вон байх юм.
Монгол тулаанчид дайчид агуу шүү ыи удахгүй нэгднээ
Монгол илүү2