СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы их сургуульд нинжа судлалын анхны оюутан төгслөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

45 настай Геничи Мицухаши Япон улсын Мие их сургуульд нинжа судлалын чиглэлээр хоёр жил суралцан, магистрын зэргээ хамгаалснаар тус улсын анхны нинжа судлалын төгсөгч боллоо.

Нинжа нарын төрөлх нутаг гэж тооцогддог Японы төв хэсгийн Ига хотод орших Мие их сургуульд Мицухаши хоёр жилийн турш эртний тулааны урлагийн нарийн уламжлалыг өөртөө шингээн, тулааны ур чадвараа хурцлан, суралцсан байна. Тэрээр түүхийн баримт бичгийг судлахаас гадна нинжа байхын практик талыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийг хичээсэн гэнэ. Мицухаши “Би нинжа нарыг өглөө тариаланчаар ажиллан, үдээс хойш тулааны урлагаар хичээллэдэг байсан гэж уншсан” хэмээгээд өөрийгөө ногоо тариалж, тулааны техник дээрээ ажиллахын сацуу ангидаа нинжа судлалын хичээл үзсэн гэдгээ тэмдэглэв.

Өмнө нь .

Харин түүний суралцсан Мие их сургууль анх 2017 онд дэлхийн хамгийн анхны нинжа судлалын төв байгуулан, жилийн дараа магистрын хөтөлбөрөө нээж байжээ. Их сургуулийн Нинжа төвийг хариуцдаг Японы түүхийн профессор Юүжи Ямада анхны төгсөгч Мицухашигийн хичээл зүтгэлд гайхширснаа илэрхийлэн “Бид нинжа нарын түүх болон ур чадварын талаар хичээл заадаг ч яг л жинхэнэ нинжа шиг амьдралын хэв маягтай болно гэж огт төсөөлөөгүй” гэсэн байна.

Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийн тулд оюутнууд Японы түүхийн шалгалт болон нинжагийн түүхэн баримт бичиг унших чадварын шалгалт өгөх ёстой байдаг гэнэ. Профессор Юүжи Ямада “Жил бүр гурав орчим оюутан элсдэг. Эрэлт байгаа гэж би бодож байна. Гадаадаас ч олон хүсэлт ирдэг, гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол нинжа болохыг биш, харин нинжа нарын талаар заадаг курс юм” хэмээв.

Эх сурвалж: The Japan Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.