Хятадын эрдэмтэд шинээр тархаж эхэлсэн гахайн ханиадыг хүнд халдварлаж, цар тахлын шинжтэйгээр өргөн хүрээнд тархаж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Судлаачид гахайн ханиадны вирус хувьсаж өөрчлөгдөн хүнд халдварлахаас гадна, хүнээс хүнд халдахдаа Ковид-19-тэй адил амархан халдаж, дэлхий дахиныг хамарч болзошгүй гэж үзжээ.
Гэхдээ энэ бол яг одоо тулгараад буй нэн даруй шийдвэрлэх гамшигт үзэгдэл биш таамаг сэжиг, шинж тэмдгийг ажиглаж гаргасан дүгнэлт тул сайтар ойроос ажиглах ёстой гэдгийг эрдэмтэд хэлсэн байна. Хэрэв уг вирус хүнээс хүнд халдварлавал эсэргүүцэх дархлаа маш бага болон бараг байхгүй ажээ.
Тиймээс гахайнуудад дамжин халдварлаж буй ханиадны шинэ вирусийг хүнд халдварлуулахгүй байх тал дээр нарийн хяналт тавин ажиллахыг онцолсон байна.
Одоогоор дэлхийн улс орнуудад Ковид-19 коронавирусийн халдвараар 10,5 сая иргэн өвчилж, 508,000 иргэн нас барсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.