Шинэ УИХ-ын гишүүд тангарагаа өргөж дууссаны дараа чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг томилно. Энэ удаагийн УИХ-ын даргад нэг бол Г.Занданшатар улирна, үгүй бол МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилно гэх таамаг байсан юм.
Харин сая хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөр УИХ-ын дарга Г.Занданшатарыг улираах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл байна. Түр завсарлаад байсан УИХ удахгүй хуралдсанаар УИХ-ын дарга тодорно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.