СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ аюулгүй байдлын тухай хуулийг батлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНХАУ аюулгүй байдлын тухай маргаантай хуулийг батлан, Хонконгийг захирах шинэ эрх мэдэлтэй болсноор ардчилал, эрх чөлөөг дэмжигчдийн айдсыг улам гүнзгийрүүллээ.

Аливаа салан тусгаарлах, түлхэн унагаах, терроризм болон гадаадын хүчинтэй хуйвалдсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх хуулийг батална гэдгээ БНХАУ өнгөрсөн сард мэдэгдээд байсан. Энэхүү алхам өнгөрсөн жилээс дэгдээд буй Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаалуудтай холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Батлагдсан хуулийн хүрээнд Хонконгт Үндэсний аюулгүй байдлын шинэ алба байгуулагдах ба энэхүү байгууллага үндэсний аюулгүй байдлын бүх хэргийг шийдвэрлэхээс гадна хотын сургуулиудад Хонконгийн аюулгүй байдлын талаарх боловсролыг хянах гэх мэт бусад эрх мэдлийг эзэмшинэ. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн этгээдэд оноох ялын дээд хэмжээ нь бүх насаар хорих ял гэдгийг Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв.

Гэвч хамгийн чухал зүйл бол хуулийг хэрхэн хэрэгжүүлэхийг Хонконгийн шүүх, бодлогын аль ч байгууллага биш, харин Бээжингээс шийдэх юм. Мөн .

Шинэ хууль өнөөдөр өглөө Бээжин хот дахь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороогоор санал нэгтэйгээр батлагдсан бөгөөд өнөөдөр гэхэд Хонконгийн Үндсэн хуульд албан ёсоор нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр тус аюулгүй байдлын тухай хууль лхагва гарагаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Сонирхолтой нь энэ лхагва гараг буюу долдугаар сарын 1-ны өдөр Их Британи улс Хонконгийг БНХАУ-ын мэдэлд шилжүүлэн өгсөн өдрийн 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ өдөр ихэвчлэн улс төрийн томоохон эсэргүүцлийн жагсаал болдог уламжлалтай.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.