НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, НИТХ-ын ээлжит бус 11-р хуралдааныг 2020 оны долдугаар сарын 03-ны өдөр хийхээр товлон зарлажээ.
НИТХ-ын ээлжит 11-р дүгээр хуралдаанаар:
1. УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангарагаа өргөсөн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан нарыг чөлөөлөх тухай
2. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг чөлөөлж, шинэ Засаг даргыг тодруулах асуудлыг тус тус хэлэлцэхээр болжээ.
Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс өөр ажил албыг давхар эрхлэхийг хориглосон хуулийн заалттай. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр НЗД-ын албан тушаалаа шууд чөлөөлөгдөх бөгөөд дараагийн Засаг даргыг тодрох хүртэл НЗД-ийн орлогч Ж.Батбаясгалан түүнийг бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чи Зайсан, Туул нолыг сүйтгэсэн. Одоо ямар зүйллуйвар хийхээр төлөвлөж байна. танай эхнэр гэж будмал хар хүүхэн одоо бас дэвшихүү. Бага идээрэй.
Дориухан ажил хийх хүнд шилжүүлээрэй Банк бус Ажиллуулдаг улс гарчих вий