СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-30

Ховд аймагт уушгины хэлбэрийн тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийж “Өнөөдөр (өчигдөр) Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. ” гэлээ.

Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Тарваган тахал өвчин нь тарвагатай харьцах, түүхий эд эрхтнийг нь хэрэглэх явцад халдварладаг. Сэжигтэй тохиолдлын хувьд энэ сарын 22-нд найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ 11-үүлээ байгалийн голомтот бүс буюу тарваганы өвчлөл их байгаа бүсээс гурван тарвага агнаж, идсэн.

Зургадугаар сарын 26-нд эмнэлэгт хандаж, улмаар аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ирсэн юм. Эхний ээлжинд түргэвчилсэн оношилгоо буюу цэр, булчирхайн шүүгдэсийн шинжилгээний хариу эерэг гарсан. Иймээс тахал уушгины хэлбэрт шилжсэн байх магадлалтай. Нян судлалын болон лабораторийн шинжилгээг нэмэлтээр хийнэ. Сорьцыг Ховдоос Улаанбаатар руу зөөж авчирч байгаа. Хариу маргааш (өнөөдөр) оройдоо гарч, батлагдах магадлалтай” гэлээ. Мөн сэжигтэй тохиолдлын төрсөн дүү, 17 настай эрэгтэй Цэцэг суманд гэртээ халуурч байгаа аж. Ийнхүү 84 мянга гаруй хүнтэй Ховд аймгийн төвд уушгины хэлбэрт шилжсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол ирсэн нь аюултай нөхцөл байдал үүсгэжээ.

Энэ талаар Б.Амгаланбаяр “. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын 2.5 хувь нь нас барж байна. Эдийн засгийн судалгаагаар орон нутагт илэрсэн тарваган тахлын нэг тохиолдолыг эмчлэхэд 60 сая орчим, нийслэлд 100 сая гаруй төгрөг зарцуулдаг. Одоо Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа. Сэжигтэй тохиолдлын явсан замаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.

Цаашдаа Ховд аймагт нийтээр хөл хорио тогтоох магадлалтай” гэсэн юм. Иймээс ЗӨСҮТ-өөс цуу ярианд итгэж, эмчилгээний зорилгоор мал амьтны махыг түүхийгээр идэхгүй байх, хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхаарууллаа. Тарваган тахал нь хоруу чанар өндөртэй, өвчин бөгөөд дэлхийн түүхэнд “Хар үхэл” гэж нэрлэгдсэн гурван том халдвар дэгдэж байсан.

Б.Бадамзул

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.