Сонгууль дууссаны дараачийн өдрөөс төмсний үнэ хоёр дахин нэмэгдэж, кг нь 1800-2000 төгрөгийн хооронд борлуулж байна. Баянзүрх худалдааны төвийн ногооны тасгийн борлуулагч нар жил бүрийн өдийд хүнсний ногооны үнэ нэмэгддэг, гэхдээ төмснөөс бусад хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна. Төмсний үнэ цаанаасаа нэмэгдэж ирж байгаа болохоор үнээ 100-200 төгрөгөөр нэмж 1800-2000 төгрөгөөр борлуулж байна гэлээ.
Баянзүрх худалдааны төвд монгол лууван 2500, сонгино 1500-3000, шар манжин 6500, байцаа 2500, сармис 1500-2000, ногоон сонгино 1500 төгрөгөөр борлуулж байлаа.
Барс худалдааны төвийн борлуулагч нар хятадаас төмс ирэхгүй байгаа мөн жаргалантын тариаланчид зоорийн ногоо дуусч байгаа учраас үнээ нэмсэн зэргээс болж байгаа гэсэн юм. Түүнчлэн Дарханы зам засвартай тул зам тээврийн зардал ч нөлөөлж байгаа ч борлуулагч нар ярьж байлаа.
Махны үнийн хувьд ойрын өдрүүдэд тогтвортой байгааг Баянзүрх худалдааны төвийн борлуулагч нар дурдаж байлаа. Үхрийн ястай мах 12500, үхрийн цул мах 14500, хонины ястай мах 11000, хонины цул 11500 төгрөгөөр борлуулж байна. Шинэ ургацын ногоо худалдаанд гарах хүртэл хүнсний ногооны үнэ буурахгүй гэдгийг борлуулагч нар дурдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
төмс идэхээл болчийлдоо