СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: 17 настай охин, залуугаас болж 21 настай бүсгүйг харгисаар зоджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Красноярск хотын цагдаа нар залуугаас болж нэгэн эмэгтэйг харгис хэрцгийгээр зодсон насанд хүрээгүй охиныг баривчилжээ.

Зургаадугаар сарын 27-ны өдөр 21 настай эмэгтэй хотын цагдаагийн есдүгээр хэсэгт хандан, бие махбодын гэмтэл авсан гэсэн мэдүүлэг өгчээ.  Ингээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд бие биеэ сайн таньдаггүй хоёр эмэгтэйн хооронд тэдний сонирхдог залуугаас болж мөргөлдөөн гарсныг олж илрүүлсэн байна. Цагдаа нар халдагчийг хотын оршин суугч, 17 настай охин болохыг тогтоосон гэдгийг албан ёсны мэдэгдэлдээ дурдсан аж.

Уг хэргийн үеэр ойролцоох орон сууцны оршин суугч бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байрлуулжээ. Бичлэгээс харахад хэд хэдэн охин газар хэвтэж буй хохирогчийг тойрон зогсож, тэдний нэг нь түүний толгой руу хүчтэй өшиглөн, орилж хашгирч байв.

Орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлж буйгаар хохирогчийг шүүх эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд эмнэлгийн үр дүнгийн дагуу эрүүгийн хэргийн шийдвэр гарна.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.21.107.239

Тэнэг иван, өмхий хужаа, мулгуу харуудаас л ийм зан гарна даа.

Зочин
4 жилийн өмнө
122.201.31.28

ingej helj bolohgv

haah
4 жилийн өмнө
66.181.182.41

shuud buud kakakakaak

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.