СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрсдэлийн сангууд Сингапурын шинэ корпорацийн бүтцийг онилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Сингапур улс бүс нутгийн тэргүүлэгч санхүүгийн төв болох зорилготой корпорацийн бүтцийг нэвтрүүлснээр Ази, Европ, АНУ-ын олон тэрбум долларын эрсдэлийн сан, хувийн өмчийн компани болон гэр бүлийн хөрөнгийн төлөөлөгчид Сингапурт хөрөнгөө шилжүүлэхээр бэлдэж байна.

Уг алхам Хонгконгийн статусын талаар санаа зовох асуудал нэмэгдэж байгаатай холбоотой. Өнгөрсөн жилийн ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаал болон Бээжингээс үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжүүлэх шийдвэр гаргасны дараа сангууд Хонгконгоос өөр газруудад төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн юм.

.

Тэгвэл Сингапур улс өнгөрөгч нэгдүгээр сард Кайманы арлууд, Люксембург зэрэг татвар багатай улсуудад бүртгэлтэй сангийн менежерүүд болон гэр бүлийн төлөөлөгчийн газруудын хөрөнгийг татан төвлөрүүлэх зорилгоор “Хувьсах капиталын компани” нэртэй хууль эрхзүйн бүтцийг байгуулжээ. Тус улсын Засгийн газар мөн 2023 оны нэгдүгээр сар хүртэл хувьсах капиталын компани тутмын байгуулалтын зардлын 70 хувийг нөхөн төлж, дээд тал нь 108 мянган ам.долларыг санал болгож байгаа аж.

Одоогийн байдлаар Токио, Хонконг, Сингапурт байрлалтай хэдэн тэрбум долларын үнэлгээ бүхий дор хаяж дөрвөн үл хөдлөх хөрөнгө, зээлийн сангууд “Хувьсах капиталын компани”-д бүртгүүлээд байна. Түүнчлэн 70 жижиг сангууд болон орон нутгийн гэр бүлийн төлөөллүүд бүртгэгдээд байгаа аж. Гэвч цаашид илүү их компаниудын давлагаа айсуй гэдгийг банкны ажилчид, сангийн менежер, татварын зөвлөх болон бусад мэргэжилтнүүд онцлов.

Эх сурвалж: Financial Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.