СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны хөрөнгийн бирж дээр буутай этгээдүүд халдлага үйлджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Пакистан улсын Карачи хотын хөрөнгийн бирж дээр буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлджээ. Халдлагын улмаас багадаа хоёр хүн буудуулж амиа алдсан ба бусад иргэд гэмтэж шархадсан байна.

.

Одоогоор халдлагыг хаанаас зохион байгуулсан болон аль зэвсэгт бүлэг хамааралтайг тогтоож чадаагүй байна. Пакистаны хөрөнгийн биржээс нөхцөл байдал одоог хүртэл тодорхойгүй гэсэн тайлбарыг өгчээ.

Хөрөнгийн биржийн захирал Абид Али Хабибын хэлснээр буутай этгээдүүд автомашины зогсоолоос эхэлж таарсан хүн бүр лүү буудсан байна. Барилга дотор байсан ажилтан, үйлчлүүлэгчдийг арын хаалгаар зугтаалгажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.