СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ хилийн бүс рүү тулааны урлагийн сургагч багш нарыг илгээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятад, Энэтхэгийн хилийн дагуу зөрчил гарч цэрэг армийн алба хаагчид мөргөлдсөний дараа Бээжин дэх эрх баригчид тулааны урлагийн сургагч багш нарыг Төвд рүү илгээжээ.

Чухам ямар шалтгаанаар тулааны сургагч багш нарыг илгээснээ тодорхой тайлбарлаагүй ч олон улсын ажиглагчид Хятад, Энэтхэгийн хилийн дагуу гарсан мөргөлдөөнтэй холбоотой гэж үзсэн байна. Уг мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 орчим цэрэг алагдсан юм.

1996 оны хэлэлцээрээр хилийн бүс нутагт галт зэвсэг, тэсрэх бодисын алийг нь ч ашиглах ёсгүй. Өнгөрсөн долоо хоногуудад болсон мөргөлдөөний улмаас Энэтхэгийн цэргүүд амь насаа алдсанаас гадна 76 цэрэг гэмтэж шархадсан бол Хятадын талаас ямар нэг мэдээ, мэдээлэл өгөөгүй байна.

Хятадын төрийн мэдлийн CCTV-ийн дамжуулснаар Энбо тулааны клубын 20 дайчин Лхасыг зорьсон хэмээн энэ сарын 20-ны өдөр анх мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.