СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирланд Ерөнхий сайдаа солилоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ирландын парламент өнгөрсөн баасан гаригт тус улсын шинэ Ерөнхий сайдыг батламжиллаа. Ирландын Засгийн газрын шинэ тэргүүнээр Либерал Fianna Fail намын Михол Мартин тодорч байна.

Шинэ Ерөнхий сайд мэдэгдэхдээ, энэ өндөр албан тушаал хаших нь түүний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд  өндөр хариуцлага хүлээж буй гэдгийг мэдэрч байна гэсэн байна. Тэрээр бас өөрийн танхимын гишүүдийнхээ хамт улс үндэснийхээ асар их боломжийг нээн харуулахын тулд цаг завгүй ажиллана гэдгээ хэлсэн байна.

Дашрамд дурдахад, намуудын тохиролцоогоор хоёр жил хагасаны дараа Fianna Fail намын  Ерөнхий сайдыг Fine Gael  намын лидер Лео Варадкараар солих юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.