СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийг эмчлэх 10,000 ортой эмнэлэг Энэтхэгт нээгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 10 сая давж, таван сая гаруй хүн эдгэсэн ба нас барсан иргэдийн тоо 500,000 давсан тухай шинэ долоо хоногийн эхэнд эх сурвалжууд мэдээлэв.

Тэгвэл коронавирусийн халдварын 550,000 тохиолдол бүртгэгдэж, 17,000 орчим иргэнээ алдаж, халдварын тархалтаар дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй Энэтхэг улсад коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулсан хамгийн том эмнэлэг үүд хаалгаа нээжээ.

Нийслэл Дели хотын Чаттарпур дүүрэгт байрлах Сардар Патель Ковид төв нь коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулсан 10,000 ортой бөгөөд улсдаа төдийгүй дэлхийд энэ чиглэлийн хамгийн том эмнэлэгт тооцогдож байна. Ням гарагт хэсэгчлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус эмнэлгийн 2,000 ор өвчтөнүүдээр дүүрсэн байгаа бол үлдсэн 8,000 ор сул үлджээ. Үлдсэн 8,000 орыг энэ долоо хоногийн лхагва гарагаас ашиглаж эхлэх юм байна.

Ковид-19-ийн халдварыг анагаах шинэ эмнэлэг нээгдсэнтэй зэрэгцэн ням гарагт Энэтхэг улсад 24 цагийн дотор хамгийн их буюу 19,906 шинэ тохиолдол бүртгэгдэж, 410 иргэн нас барсан байна. Мумбай хот халдварын тохиолдлоор улсдаа тэргүүлж байсан бол Дели халдвар хамгийн их тархсан хот болжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.