УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гомдол гаргасан. Гомдлын дагуу Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгавар өгч Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь,Дархан-Уул аймгуудад хяналтын тооллогыг нэмж хийхээр болсон.
Хяналтын тооллогыг 2020 оны 6 дугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэхээр болсон билээ.
Тэгвэл Дорнод аймгийн 7-р тойрогт өчигдөр/2020.06.27/ хяналтын тооллогыг зохион байгуулахад саналын тоо зөрүүгүй гарчээ.
Тус тойрогт 52 159 сонгогч бүртгэгдсэнээс 36 106 иргэн саналаа өгсөн байна. Ингээд саналын дүнгээр 16 798 хүний саналаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун /46,2хувь/, 16 245 хүний саналаар/45 хувь/ Ц.Сэргэлэн нар сонгогдсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.