УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд “За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Buuj ogch baigaamuu
Үнэн мэдээлэл үү
Хүмүүс гэдэг нь сонгогч олон түмэн мэдэж л сонголтоо хийсэнштээ юу олж долоов ард түмнийг битгий басамжил тооллог хийхэд гарсан зардлаа төлөөд шавар хаахгүй дараагийн ажлаа бод бяцхануудаа.
Тийм блгүй дэ
Энэ ушаасаа гарахгүй сураггүй бсан
Зөв бодолтой мундаг шүү. Сайн байсаан дүү минь. Зөв хэлжээ. Хойшдын ажилд нь амжилт хүсье.
эхлээд ард түмний сонголтийг хүндэл дараа нь сонгуульд өрсөлд
Би анх удаагаа БГД-т сонгуульд ажиллаж үзлээ.Манайх гар тооллогонд орсон.Хар машин,гар тооллого 2лаа яг таарч мөргөсөн.
Hudal medeelel yum bishuu
Hyanaltiin toollogo yahav morgoj taarna. Harin teriigee negtgej nemehdee asuudal bgaa shuu
Шудрага залуу байна
4 өдрийн бараг 100 -аад цагийн дараа ойлгомжтой штээ. Тулгаад тааруулчихсан байж таараа. Гомдлын мөр яахав дээ