СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-27

Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан “Хотод амьдрах ухаан” контентын уралдаан зарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх, хотын амьдралын дүрэм, журам, соёлын онцлогийг шилжин ирж байгаа иргэн бүрд ойлгуулах, тэднийг хотын үйлчилгээ авах, баримт бичгээ цэгцлэх, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах зорилгоор НЗДТГ-аас контентын уралдаан зарлажээ.

Бүтээлд тавигдах шаардлага:

·         Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлагын агуулгыг бүрэн илэрхийлсэн байх;

·         Эерэг хандлагатай, анхаарал татахуйц, шинэлэг, ёс зүйн, гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн байх;

·         Дахин нийтлэх, түгээх зэргээр уг бүтээлийг ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана;

·         15-30 минутын хугацаатай, видео, анимэшн хэлбэрээр бүтээгдсэн, сургалтад ашиглагдахуйц байх;

·         Хүний эрх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн агуулгатай, эрх зүйн зөрчилгүй байх.

Уралдаанд оролцох бүтээлийг 2020.07.20-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд шилдэг бүтээлийг долдугаар сарын 23-ны өдөр шалгаруулж, шагналыг гардуулах юм байна.

Тэргүүн байранд орсон бүтээлийг 7,000,000 төгрөг, дэд байранд орсон бүтээлийг 5,000,000, тусгай байранд орсон бүтээлийг 1,500,000 төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
106.181.137.140

Хөдөөнөөс ирсэн гэлтгүй хотынхон ч гэсэн харилцааны зөв хүмүүжил соёлтой, хотдоо хогоо хаа хамаагүй хаядаггүй байгаад залуус хүүхдүүдэдээ зөв үлгэрлэдэг болчихвол сайн л байна даа.Архины үйлдвэрүүдийг л цөөлмөөр байна.Архинд живлээ энэ залуус чинь Хотын даргаа.

irgen
4 жилийн өмнө
31.165.231.3

hodoonoos geltgui gej hotoor dyyren hodooniihon bolchihood baina….3-4 zuun myangan hyntei baisan hot 2 say garchihaad baina, hotiin soeliig byr baigaagui um shig bolgochihson hodooniihon

Zochin
4 жилийн өмнө
213.127.116.97

Yun uraldaan be huduuniihniig oruulahaa zogsoogooch yamarch ulsad hotiin limiet gej baidag manaih shig ulsiinhaa niisleld ovooron amidraad uls baihgui .

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.247

Ер нь бол хотод гэр барьж амьдарахыг хуулиар хориглох хэрэгтэй, бас дулаан алдалт, жорлон нтр гээд асуудлууд олон байгаа, шинэ засаг зоригтой алхам хийх хэрэгтэй. гашуун ч гэсэн энэ бол Vнэн шvv

Монгол хүн
4 жилийн өмнө
202.21.108.183

Тиймээ цаашдаа нийслэл хотод гэр барин амьдрахыг хориглохгүй бол дэлхийд "Малчдын эсгий хот" нэрээ мөнхөд хадгалах болно. Тэгээд хөдөө гадаа морь мал унаад тэнэж явдаг сэтгэхүйгээр нийслэл хотод амьдрахыг бүх талаас нь шахаж болиулах шаардлагатай бн. Машинтай ч явган ч бэлчиж яваа малаасаа л дор байх юм гадныхнаас ичиж үхмээр. Би л явах ёстой би л гарах ёстой би л авах ёстой гэсэн амиа бодсон бүдүүлэг ёсыг халах цаг болжээ

иргэн
4 жилийн өмнө
64.119.18.136

Хотод гэр хороолол байлгахгүй гэрт амьдрах нь Налайх Хонхор гэх мэт дагуул хотод суурьшдаг болгох хэрэгтэй. УБ-т суурьших зөвшөөрөл өгдөггүй , суурьшлын зөвшөөрөл олгодог журамтай болгох хэрэгтэй. Оросын Москва нулимсанд дургүй кинонд Москвагийн оршин суух бүртгэл авч мосвад үлдэх гэж хотын унаган иргэнтэй суухыг орон нутгаас ирсэн оюутан охид хичээж байгаагаар гардагш дээ,

irgen
4 жилийн өмнө
66.181.161.116

mongol hvn haanch amidrah erhtei hot huduuguur n bitgii ylgaad bai ehnees n hot tuluvlultuu zuv hiisen bol olon gertei ail baihgvi bsan baih

Itr
4 жилийн өмнө
202.9.46.221

хөдөөнөөс ирсэн малуудыг хөдөөрүү нь зайлуул

Hun
4 жилийн өмнө
202.9.46.221

хөдөөнөөс ирсэн малуудыг хөдөө рүү нь зайлуул хот болон ойр орчимийг бузарлаж дууслаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.