Польш улсын нийслэл Варшав хотод автобус хурдны замын саад мөргөн, доорх бетонон далан дээр унаж, дор хаяж нэг хүн амиа алдан, 20 орчим хүн шархадсан талаар албаныхан мэдэгджээ. Залгаа автобус хоёр хуваагдан, арын хэсэг нь замаас дүүжлэгдэн үлдсэн байжээ.
Гэмтсэн хүмүүсийн тав нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовски хэлсэн байна. Ирэх амралтын өдрүүдэд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Варшав хотын дарга Рафал Трзасковский нийслэлээс гадуурх кампанит ажлаа цуцлан, ослын газарт очжээ.
Хотын даргын мэдэгдсэнээр мөрдөн байцаагчид автобусны жолоочийн бие гэнэт муудан, хяналтаа алдсан байж магадгүй гэж үзэж байгаа ч мөрдлөгийн ажил үргэлжилж байгааг онцоллоо. Түүний хэлснээр жолооч нас залуу бөгөөд осолдсон автобус ашиглалтад ороод нэг жил болж байгаа аж. Уг жолооч эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч хүнд гэмтэл аваагүй байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.