Энэ зуны цахим ертөнц дэх шилдэг трэнд “#fallingstarschallenge” буюу унаж буй оддын хаш таг чэлленж байлаа.
Орос, Энэтхэг гээд дэлхий даяар аль хэдийн танил болсон чэлленж Хятадад ирээд утга санаа нь өөрчлөгдөж илүү бүтээлч болсон тухай өрнөдийнхөн онцолж байна.
Эхэндээ тансаг зэрэглэлийн төмөр хүлгээсээ буух гэж байсан ганган бүсгүй унахад түүний брэндийн үнэтэй цүнхнээс ховор үнэт эдлэл, гар утас, нүдний шил, будаг, шунх, хэтэвч унаж хэрэглээ өндөртэй чинээлэг гэдгийг нь харуулж байсан юм.
Харин Хятадын Засгийн газар авлигын эсрэг эрчимтэй тэмцэж олны танил хэд хэдэн хүнийг шийтгээд байгаа тул хэт их хөрөнгөө гайхуулах нь айдас төрүүлэм.
Тиймээс өмнөд хөршийн иргэд хөрөнгө чинээгээ бус хөдөлмөрийн багаж зэвсэг, ажил мэргэжил, сонирхлоо олонд таниулан унах болжээ.
Өмнөд хөршид хамгийн их хэрэглэгчтэй дотоодын олон нийтийн цахим сүлжээ болох Weibo-оос үүнийг харж болно.
Тухайлбал Хятадын Боловсролын төвд ажилладаг хүн #унажбуйодод чэлленжид орохдоо эргэн тойрондоо гар утас, жигнэмэг, компьютер, таблетууд тавьсан байжээ.
Мөн өөр нэг тамирчин бүсгүй олон нийтийн хандалгыг дагах хүсэлтэй ч бусдад гайхуулах тансаг эд хэрэглэдэггүй учир бэлтгэлийн үед хэрэглэдэг төхөөрөмж хэрэгслээ дэлгэн тавьжээ.
Энэ мэтчилэн ховор тансаг эд гэхээс илүү өдөр тутамдаа хэрэглэдэг, сонирхдог зүйлсээ бусадтай хувцаалцсанаар чэлленжийг илүү бүтээлч харагдуулаад зогсохгүй энгийн нийтлэг, олон хүнд хүртээмжтэй, сонирхолтой болгож чадаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.mn