СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-06-26

Б.Баярдаваа: Төсвийн алдагдал энэ жил өндөр түвшинд хүрэхээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Ковид-19-тэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдлын талаар дараах тайлбар мэдээллийг өглөө.

Монгол Улсын эдийн засаг долоон хувиар агших байх гэсэн ч нэгдүгээр улирлын эцэст эдийн засгийн өсөлт хасах 10.7 хувьтай гарсан. Эдийн засаг долоон хувиар агших байх гэсэн ч түүнээс илүүтэйгээр агшсан. 10.7 хувийн агшилтын хамгийн их буюу 7 хувийн агшилт нь уул уурхайн салбарт гарсан.

Эдийн засгийн нөхцөл байдал дэлхий даяараа хэцүү байгаа. Эдийн засгийн шинжтэй хямрал байсан бол цэвэр эдийн засгийн механизмаар шийдэх боломжтой. Хэдийгээр бодлогын арга хэмжээ авч байгаа ч гэсэн эцэстээ эдийн засгийн хэмжээний 50-60 хувийг тодорхойлдог хүмүүсийн худалдан авалт өөрөө сэргэх үү, үгүй юу гэдэг асуудал. Эдийн засгийг дотроос нь дэмжиж боломжтой ч гадаад тэнцэлтэйгээ уялдсан арга хэмжээ авах хэрэгтэй.

Төсвийн бодлогын орон зайг ярихын тулд нэгдүгээрт . Хэдийгээр сүүлийн саруудад хөрөнгө оруулалтын зардал таналттай явж байгаа боловч оны сүүлийн хагаст албажуулж, тодотгол хийх ажлууд хийгдээд явах байх.

Нөгөө талдаа төсвийн алдагдлыг юугаар санхүүжүүлэх вэ гэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд Засгийн газар санхүүгийнхээ нөөцийг сайжруулсан нэг их наяд төгрөгийг харилцах дээрээ төвлөрүүлсэн байснаа хэрэглэж байгаа.

Түүнчлэн гадаад зах зээл дээрээс арилжааны бус шинжтэй хандивлагч, доноруудаас харьцангуй бага дүнтэй урт хугацаатай гадаад эх үүсвэрийг оруулж ирж эдийн засагт тавьж байгаа гэсэн үг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.