Их Британид өсвөр насны хөвгүүд хунгийн үүрийг тоосгоор онож өндөгнүүдийг нь хагалсны дараа эх хун гансран үхжээ.
Анх тавдугаар сарын 20-ны өдөр Кирслий хотын Манчестерийн суваг дагуу хэсэг бүлэг өсвөр насны хөвгүүд нэгэн хунгийн үүр рүү тоосго, чулуу шидэж байгааг иргэд харсан байна. Хөвгүүд хос хунгийн үлдээсэн зургаан өндөгнөөс гурвыг нь сүйтгэсэн байжээ.
Харин эдгээр хоёр хунг ажиглаж байсан зэрлэг амьтдыг хамгаалагчид сүүлийн хэдэн долоо хоногт дахиад өөр халдлагад өртөн ганцхан өндөгтэй үлдсэн гэдгийг ярьжээ. Харамсалтай нь эр хун хоёр долоо хоногийн өмнө үүрээ орхисон бөгөөд үүнээс хойш эргэж ирээгүй аж. Мэргэжилтнүүд түүнийг бухимдсанаас болж үүрээ орхин явсан гэж үзэж байна.
Тэгвэл ан амьтад хамгаалагчид энэ долоо хоногийн эхээр эм хунг үүрэндээ үхсэн байхыг нь олжээ. Тэдний нэг “Надад хэлж чадах зүйл бараг алга даа. Тэр амьдралын хамтрагчтай байсан хэдий ч тэр нь орхиод явчихсан тул сэтгэлийн шархнаасаа болж нас барсан байх” гэв.
Английн Амьтдын эсрэг харгис хэрцгий байдлаас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэд энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд өндөгнүүдийг хагалсан хөвгүүдийн талаар мэдээлэлтэй хүмүүсийг холбоо барихыг хүссэн байна. Тус улсад хун, түүний үүр, өндөг зэрэг нь 1981 оны Зэрлэг ан амьтны тухай хуулийн дагуу хамгаалагдсан байдаг юм.
Эх сурвалж: Manchester Evening News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugiin ih britan gj bga ch bodvol angli biz. Drees uyees hoish busad uls ornuudiig darlaj boolchilj hyadaj irsen novshiin ulsuud!!!