СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Huawei компани Их Британид $1.2 тэрбумын судалгааны төв барина

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНХАУ-ын “Huawei” компани Их Британи улсад 1.25 тэрбум ам.долларын өртөг бүхий судалгааны байгууламж барих зөвшөөрлөө пүрэв гарагт авчээ..

Гэвч энэхүү хөрөнгө оруулалт хятад компанийн хувьд таагүй цаг үед тохиож байгаа юм. Ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын эсэргүүцлийг үл тоон, “Huawei”-д  Их Британийн дараагийн үеийн 5G утасгүй сүлжээг бий болгох  үүрэг олгосноос дөрөвхөн сарын дараа тус улсын удирдлагууд компанийн аюулгүй байдлын асуудлыг дахин шалган, шинээр авч үзэж байна.

Жонсон улсынхаа 5G сүлжээний 35 хувийг “Huawei” компанид даатгаад байгаа ч зарим хууль тогтоогчид болон Трампын засаг захиргаанаас тус компанийн үйл ажиллагааг бүхэлд нь хориглохыг шаардаж байгаа аж. Тэд Хятадын Засгийн газар уг компанийг өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглан, тагнуулын чиглэлээр ч хэрэглэж магадгүй гэж эмээж байна.

Хэдий ийм төрлийн асуудлууд тулгараад байгаа ч энэхүү шинэ байгууллага хэдэн зуун ажлын байр шинээр бий болгоно. Их Британийн эдийн засаг коронавирусийн цар тахлын улмаас ихэд хохирч, олон сая хүн ажилгүйдлын тэтгэмжээр амьдарч байгаа билээ. “Huawei”-н дэд ерөнхийлөгч Виктор Жанг шинэ байгууламжаа Их Британийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг тэмдэглэн, “Их Британи улс оптоэлектроникийн салбарт тэргүүлэх байр сууриа батлахад, мөн тус улсын технологийг дэлхийн хэмжээнд сурталчлахад туслахыг хүсэж байна” гэв.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.31

anglichuud huzaagiin medeld orzee bugdiig sonsono tagnan gedegt bil huvidaa itgez bna busadni yu gehni tednii hereg

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.