СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын сенат Хонконгийн эрх чөлөөг хамгаалах шинэ хориг батлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Сенатын танхим Хонконгийн ардчилал, эрх чөлөөг хамгаалахын тулд Хятадын эсрэг хоёр ч шинэ хоригийг пүрэв гарагт санал нэгтэйгээр баталжээ.

Үүнд Хонконгийн автономит эрхийг хамгаалах хууль багтсан байна. Энэ нь Хонконгийн автономит эрхэнд халдахад тусалсан бизнесийн байгууллагууд, хувь хүмүүст хориг тавих юм.

Хоёр дахь хориг арга хэмжээг Миссури мужийн сенатч Жош Хаули санаачилсан бөгөөд Хятадын Засгийн газар хонконгчуудын эрхийг хамгаалах 1984 оны гэрээ хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж байна.

Бээжин дэх эрх баригчдын санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль нь Хонконгийн газар нутаг дээр амьдарч буй иргэдийн эрх чөлөөг хааж боомилсон үйл явдал болно хэмээн үзжээ.

Сенатчидын баталсан хуулийн төсөл Ерөнхийлөгч Дональд Трампын ширээн дээр очихоос өмнө Төлөөлөгчдийн танхимын шүүлтүүрийг давах ёстой билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.